БАЯРТ МЭДЭЭ: УНТЭ-ийн “Үүдэл эс шилжүүлэн суулгах баг“-ийн хамт олон ТӨРИЙН СОЁРХОЛ хүртлээ БАЯРТ МЭДЭЭ: УНТЭ-ийн “Үүдэл эс шилжүүлэн суулгах баг“-ийн хамт олон ТӨРИЙН СОЁРХОЛ хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: УНТЭ-ийн “Үүдэл эс шилжүүлэн суулгах баг“-ийн хамт олон ТӨРИЙН СОЁРХОЛ хүртлээ

2023 оны 7 сарын 03

Arslan.mn
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн хамт олон "АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлээрээ “ТӨРИЙН СОЁРХОЛ” хүртлээ.

Шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн эрхэмүүдэд “ТӨРИЙН СОЁРХОЛ” хүртээдэг билээ.

Arslan.mn

Энэ үеэр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал, Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн гишүүн, Төрийн соёрхолт Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний баг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртлээ. Үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл анх УНТЭ-т 2011 оноос эхэлсэн бөгөөд тухайн үед ЭМЯ, УНТЭ-ийн удирдлагууд дэмжиж, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалт хийснээр анхны үүдэл эс шилжүүлэн суулгах “Ариун өрөө” лабораторыг байгуулж байсан. Ингээд хүний нөөцөө бэлтгэх, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг шийдвэрлэснээр 2014 онд анхны өвчтөнд өөрөөс нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан бол өнөөдөр нийт 36 өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.

Arslan.mn

Эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлснээр зөвхөн цусны салбараас гадна лаборатори, удам зүй, молекул биологи, цетогенетик, дархлаа дэмжих зэрэг маш олон технологи нэг шат ахисан. Технологийг нэвтрүүлэхэд дэмжиж ажилласан УНТЭ-ийн үе үеийн удирдлагууд болон багийг үүсгэн байгуулсан Монгол Улсын Ардын эмч Н.Оюундэлгэр багшдаа талархал илэрхийлье.

Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь өөрөөс нь өөрт нь болон донороос үүдэл эс шилжүүлэх гэсэн хоёр аргаар хийгддэг бөгөөд 2022 онд бид Монгол Улсад анх удаа донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 24 настай залууд амжилттай хийсэн.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч, Төрийн соёрхолт Н.Оюундэлгэр:

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Монгол Улсын Төриййн соёрхол” хэмээх эрхэм хүндэт бүтээлийн шагналыг авсандаа би болон манай багийн хамт олон маш их баяртай байна. Монгол Улсын анагаах ухааны салбарыг дэлхийн анагаах ухааны салбарт дөхүүлсний нэг тод жишээ нь Монгол Улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлж эхэлсэн явдал юм. Энэ эмчилгээний ард маш том баг байдаг. Өнөөдрийн энэ шагнал бол манай баг хамт олны, УНТЭ-ийн цаашилбал Монголын анагаах ухааны салбарынханд өгч буй шагнал гэж харж байна. УНТЭ дээр л цусны эмгэгийн лавлагаа шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдөр миний дөрвөн шавь Төрийн соёрхол хэмээх шагналыг надтай хамт хүртэж байгаад маш их баяртай байна. Шавь нартаа маш их итгэж, баярлаж байна. Цаашид манай баг донороос үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах, хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нутагшуулах ажлыг хийх зорилт тавин ажиллаж байна.

Ташрамд дурдахад, манай улс Ази тивдээ өөрөөс нь өөрт нь цусны үүдэл эс суулгасан 15 дахь улс аж.

Arslan.mn

Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэх суулгах төвийн дарга С.Мядагсүрэн:

УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хийсэн ажлыг маань төр үнэлж, Төрийн соёрхол хэмээх эрхэм шагналыг хүртсэндээ баяртай байна. Энэ бол нэг хүний ажил биш. Баг хамт олны хичээл зүтгэл байдаг. Энэ багт маш олон мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд багтдаг. Н.Оюундэлгэр багшийнхаа удирдлаган дор 2011 онд төслөө эхлүүлж, 2014 онд өөрөөс нь үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлж, 2022 онд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж чадсан. Энэ үйл ажиллагаанд оролцсон нийт багийнхандаа баяр хүргэе. Мөн биднийг дэмжиж ажилласан ЭМЯ, УНТЭ-ийн үе үеийн удирдлагууд, хамт олондоо талархал илэрхийлье. Бид бүхнийг цаг наргүй ажиллах нөхцлийг бүрдүүлдэг ар гэрийнхэндээ талархал илэрхийлье.

Гадны оронд тус эмчилгээг 400-700 сая төгрөгөөр хийдэг бөгөөд өнөөдөр Монгол Улсад бага зардлаар хийлгэх боломж нээгдсэн юм. 

УНТЭ-ийн удирдлагын багийнхан "Төрийн соёрхол" хүртсэн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн хамт олныг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

 

ВИДЕО:

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648642
1 эможи

keyboard_arrow_up