С.Энхболд: Солонгос эмч нар хүүхдүүдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг хийж байна С.Энхболд: Солонгос эмч нар хүүхдүүдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Солонгос эмч нар хүүхдүүдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг хийж байна

2023 оны 6 сарын 14

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 13-15-нд манай улсад айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын хамтаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12, 21 дүгээр хорооны “Шэжид дүг” өрхийн эрүүл мэндэд төвд ажиллав.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой БНСУ-аас ирсэн эмч нарын багийн монгол эмч нартай хамтран хийж буй үзлэгийн явцтай танилцсан юм.

Arslan.mn

ЭМЯ БНСУ-ын Ногоон эмнэлэгтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулж гарын үсэг зурсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн 18 эмч Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байна.

Энэ арга хэмжээний талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “ЭМЯ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Ногоон эмнэлгийн баг энэ сарын 5-9-ны хооронд СХД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран бага насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог хоол, шим тэжээлийн дутагдал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амьсгалын зам, дотрын чиглэлээр үзлэг хийж шаардлагатай хүүхдүүдэд амин дэм, эмийн тусламж үзүүлсэн. Тус дүүрэгт 1000 гаруй хүүхдийг үзлэгт хамруулсан бол өчигдрөөс Чингэлтэй дүүргийн 12, 21 дүгээр хороонд  ажиллаж байна. Эмч нарын баг 16-ныг дуустал ажиллах бөгөөд өдөрт 400 хүүхдийг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн.  Энэ удаа хүүхдүүдийн дунд нэлээд түгээмэл байгаа амны хөндийн өвчлөлд түлхүү анхаарч байгаа” хэмээсэн.  

Arslan.mn

Хатагтай Ким Ён Жү Монгол-Солонгосын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлж, чухал салбарт чиглүүлж ажиллахыг эрхэмлэдэг улстөрчийн хувьд олон зүйлийг хийж хэрэгжүүлж ирсэн, Монголд элэгтэй нэгэн. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь эрүүл монгол хүн өсч бойжиход чухал нөлөөтэй хэмээн үзэж энэ ажлыг хийж буйгаа ярьсан. Түүнчлэн хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Үндэсний Ассамблейн дэд даргын хувьд бүхий л боломжоороо дэмжиж ажиллана гэсэн юм.

Arslan.mn
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жүний айлчлалын багт монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн санаа зовниж явдаг Ногоон эмнэлгийн захирал Им Сан Хёг багтсан байна. Тэрбээр  “Аль ч Засгийн газрын үед хүүхдийн эрүүл мэндийг хамгаална гэдэг хүндрэлтэй асуудал байдаг. Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад ирээд өөрийн харсан, ажигласан зүйлсээсээ улбаалан энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зорьсон” гэж байлаа.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648084
0 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up