ТТАХНЭ нь “Эрүүл мэндийг дэмжих төв“-тэй болсноор  1000 гаруй хавдрын тохиолдлыг эрт үед нь илрүүлж чадсан ТТАХНЭ нь “Эрүүл мэндийг дэмжих төв“-тэй болсноор 1000 гаруй хавдрын тохиолдлыг эрт үед нь илрүүлж чадсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТТАХНЭ нь “Эрүүл мэндийг дэмжих төв“-тэй болсноор 1000 гаруй хавдрын тохиолдлыг эрт үед нь илрүүлж чадсан

2023 оны 6 сарын 07

Arslan.mn

Төрийн Тусгай Албан Хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг өнөөдөр (2023.06.07) зохион байгууллаа. 

Энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв”-өөр дамжуулан иргэдэд харьяалал харгалзахгүй 10 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж байна.

Тус төв нь иргэд болон  төрийн тусгай албан хаагчдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  шинэ технологиудыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 147 мянган хүнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийжээ.

Arslan.mn

Арга хэмжээг нээж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй  хэлсэн үгэндээ “Өнөөдөр манай эмнэлгийн түүхт 90 жилийн ой тохиож байна. Энэ өдөр бид иргэд олон нийтэд болон алба хаагчдад эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, сүүлийн үед нэвтрүүлсэн шинэ эмчилгээ, оношилгооны талаар мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэндийн даатгалаар иргэдэд харьяалал харгалзахгүй үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж, бүх тасаг нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж байна. 

Өнөөдрийн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж байгаа Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийг 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр ашиглалтад оруулснаас хойш иргэд, төрийн тусгай албан хаагчдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.” гэдгийг онцлов. 

Arslan.mn

Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, хурандаа Т.Нарантуяа: 2016 оны Засгийн газрын тогтоолоор манай эмнэлэг шинэчлэгдэн байгуулагдсан. Үүнээс хойш эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нийт 50 гаруй шинэ технологи, инновацийг нэвтрүүлсэн. 2018 онд улсын эмнэлгүүдийн хэмжээнд анх удаа Нойрны төвийг байгуулж, мэдрэлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.  Мөн мэдрэлийн мэс заслын эмчилгээг сүүлийн таван жилийн хугацаанд шинээр нэвтрүүлсэн. 

2018 онд Австралийн 7 сая еврогийн төслөөр эмнэлгийн тусламж үйлчилгээний шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Манай дурангийн кабинет ходоодны уян дуран, бүдүүн гэдэсний дурангаар өвчин эмгэгийг оношлохоос гадна шархны эмчилгээ хийх, ходоодноос гадны биет авах, цус тогтоох, ургацаг авах, улаан хоолойн өргөссөн хураагуур судас боох зэрэг орчин үеийн дэвшилтэт эмчилгээг хийж байна.

Дүрс оношилгооны тасаг нь  сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн дижитал аппаратуудыг тусламж үйлчилгээндээ ашиглаж байна. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах зорилгоор "Нэг цэгийн үйлчилгээг"-г 2022 оноос эхлэн ашиглалтад оруулсан.

2019 оноос хойш үе шаттай зорилт тавьж ажилласны үр дүнд манай эмнэлэг Олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг боллоо.

Arslan.mn

Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн  эрхлэгч, ахлах дэслэгч Б.Буянжаргал: Эрүүл мэндийн дэмжих төв нь 5 жилийн хугацаанд нийт 147 мянган хүнд үйлчилсэн. Үүнээс 17 мянган хүнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлснээс 1000 гаруй нь хавдрын тохиолдол ирүүлж, эмчилсэн. Тухайлбал, ходоод хоол боловсруулах зам, элэг, ходоодны хавдар, эмэгтэйчүүдийн умайн хүзүү, хөхний хавдрыг эрт илрүүлсэн.

2022 онд 5 дугаар сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн хүрээнд  4000 гаруй төрийн тусгай албан хаагчдыг үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Үүнээс хавдар, зүрх судасны өвчлөлтүүдийг эрт үед нь илрүүлсэн ач холбогдолтой.

Манай эмнэлгийн хувьд биеийн найрлага тодорхойлох оношилгоог аппаратаар хийж байна. Хүний биед байгаа эрдэс бодис, уураг, өөх тос, ус болон булчингийн хэмжээг цуснаас дээж авахгүйгээр аппаратаар тодорхойлж байна. Мөн ясны нягт тодорхойлох аппаратыг нэвтрүүлсэн бөгөөд хүний биед зовуурьгүйгээр ясны сийрэгжилтийг тодорхойлж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647907
6 эможи

ТТАХНЭ
keyboard_arrow_up