С.Энхболд: Улаанбурхан өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй байна С.Энхболд: Улаанбурхан өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Улаанбурхан өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй байна

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "2022 онд Дэлхийн 162 улс оронд улаан бурхан өвчний 172 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ нь 2021 оноос гурав дахин их бүртгэгдсэн байгаа юм.

2023 оны эхний таван сарын байдлаар дэлхийн 124 улсад улаан бурханы өвчлөл 45 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Ялангуяа манай улсын хувьд 1973-1989 онд улаан бурхан өвчний нийт 53 мянган тохиолдол бүртгэгдэж,  3-4 жилийн хугацаатай дэгдэлт гарч байсан. 1989 оноос хойш дөрвөн удаагийн дэгдэлт гарч байсан. 

3-39 насны хүмүүсийг вакцинжуулж ирсэн. Үүний дүр дүнд 2017 онд 17 тохиолдол, 2018 онд нэг тохиолдол, 2019 онд хоёр тохиолдол, 2020-2023 оны эхний таван сарын байдлаар улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байдаг.

Дэлхий нийтэд Улаанбурхан өвчны тархалтын тоо нэмэгдэж, ялангуяа Зүүн Европын улс орнууд ОХУ, БНХАУ, Энэтхэг ихсэх хандлагатай байна. Тиймээс манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай байна.

Иймд тавдугаар сарын 29-ны өдрөөс эхлүүлж буй улаанбурхан өвчны дархлаажуулалтад идэвхтэй хамтрагдахыг уриалж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647631
0 эможи

С.Энхболд
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up