Өнөөдрөөс 8 хүртэлх насны бүх хүүхдэд УЛААНБУРХНЫ НЭМЭЛТ ВАКЦИН хийнэ Өнөөдрөөс 8 хүртэлх насны бүх хүүхдэд УЛААНБУРХНЫ НЭМЭЛТ ВАКЦИН хийнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс 8 хүртэлх насны бүх хүүхдэд УЛААНБУРХНЫ НЭМЭЛТ ВАКЦИН хийнэ

2023 оны 5 сарын 29

Arslan.mn

Өнөөдрөөс улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэлнэ.

10 сартайгаас 8 настай бүх хүүхдийг өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр вакцинд хамруулахыг ХӨСҮТ-өөс анхааруулсан.

Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу УГУ /улаанбурхан, гахай хавдар, улаанууд/ вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас найман насны бүх хүүхэд хамрагдана. Сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакцин тариулсан бол түр хойшлуулна.

2023 оны эхний дөрвөн сард улаанбурхан өвчний дэгдэлт дэлхийн 131 орон, түүний дотор хөрш ОХУ, БНХАУ-д дэгдэлт гарч буй нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, тархах эрсдэлийг үүсгэж байна. 2023 оны гуравдугаар сараас хил залгаа ОХУ-ын буриадын Хиагт хотод улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгджээ.

УЛААНБУРХАН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Улаанбурхан өвчин аюултай юу?

Халдварт  өвчин  дотроос  халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурхнаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд  хүргэх аюултай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647555
0 эможи

keyboard_arrow_up