Монгол Улс “АМЬД ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ“ мэс заслын амжилтаа олон улсад тайлагнаж байна Монгол Улс “АМЬД ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ“ мэс заслын амжилтаа олон улсад тайлагнаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 28, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс “АМЬД ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ“ мэс заслын амжилтаа олон улсад тайлагнаж байна

2023 оны 5 сарын 26

Arslan.mn
Олон улсын амьд донороос элэг шилжүүлэн суулгах нийгэмлэг, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний төв хамтран “iLDLT colloquium 2023 in Ulaanbaatar” эрдэм, шинжилгээ, онол практикийн олон улсын хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Олон улсын амьд донороос элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хирото Егава, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн болон дэлхийн 18 орны элэг шилжүүлэн суулгах мэс заслын тэргүүлэх эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Олон улсын хурлыг нээж УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн олон улсын хуралд хүрэлцэн ирсэн нийт эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Манай эмнэлэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд 10 гаруй жил болсон хэдий ч өнөөдөр олон улсын хурлыг өөрийн орондоо зохион байгуулж байгаа нь олон улсын байгууллагууд бидний хөдөлмөрийг үнэлж байгааг илтгэн харуулж байна.  Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхийн өндөр хөгжилтэй оронд л хийгддэг. Тэгвэл өнөөдөр Монгол Улс хөгжиж буй орон, эдийн засгийн хувьд хязгаарлагдмал хэдий ч ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө энэхүү мэс заслыг нутагшуулаад явж байна. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хоёр том баг УНТЭ, ХСҮТ дээр төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд манай эмнэлэг бие даан 209 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна.” гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Хуралд АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНЭУ, Бельги зэрэг элэг шилжүүлэн суулгах мэс заслаар дэлхийд тэргүүлэгч улс орнууд оролцож байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд энэ үеэр “Монгол Улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулсан 45 дахь улс орон болж олон улсад бүртгэгдсэн. Энэ төрлийн мэс засал, эмчилгээг өмнө нь манай иргэд гадны орныг зорьж, өндөр төлбөртэйгөөр хийлгэдэг байсан бол 2011 оноос хойш эх орондоо, 2021 оноос Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас цогц бодлого хэрэгжүүлж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ЭМД-аас гаргаж, 100 хувь үнэ, төлбөргүй хийлгэж байна. Бид УИХ-аар донорын тухай хуулийг баталж, амьгүй донорын асуудлыг шийдэх, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг шийдэхээр ажиллаж байна.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт бөөр, элэг, ясны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологиуд бүрэн нутагшсан бол нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах багууд бүрэлдэж, бэлтгэл ажлаа хангаж байна.” хэмээлээ.

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал:

УНТЭ нь 2011 онд Монгол Улсад анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн. Түүнээс хойш манай эмч нар бие даан 209 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байна. Энэ хугацаанд элэг шилжүүлэн суулгах баг маань элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амьд донороос элэг шилжүүлэн суулгах, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах, баруун, зүүн дэлбэнг тайрах, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах, цусны бүлэг ондоо хүнээс хийх зэрэг маш олон төрлийг нутагшуулаад байна. Өнөөдрийн энэ хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байгааг харвал олон улсад манай улсын элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж харж байна.

Arslan.mn

ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах албаны дарга Р.Мөнхбат:

Монгол Улсын хэмжээнд элэгний өвчлөл өндөр байна. Элэгний хавдрын тохиолдол жилд 2500 орчим оношлогдож, нас баралт 2000 орчим байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчлөл багасах хандлагатай байна. энэ нь элэгний С вирусийн эмийг эмчилгээнд нэвтрүүлж В вирусийн вакциныг тарьж эхэлсэнээс гадна төрөөс энэ өвчнийг бууруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн илрэл гэж харж байна. Хамгийн гол нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 100 хувь ЭМД-аас гаргадаг болсон нь элэгний хавдраар өвчилсөн иргэдэд эмчилгээндээ хамрагдах боломж нээгдсэн. ХСҮТ дээр 2011 оноос хойш элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, 2018 оноос хойш нутагшуулсан. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 90 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Үүнээс гадна дунд болон хожуу шатны хавдруудыг авах буюу элэг тайрах мэс заслыг жилд 600 орчим, хэсэг газрын эмчилгээ болох боох эмчилгээ, өндөр давтамжит долгионоор хавдрыг түлэх, бай эмчилгээг жилд 1000 гаруй иргэнд хийж байна.

Arslan.mn

Олон улсын амьд донороос элэг шилжүүлэн суулгах нийгэмлэг нь 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэхүү байгууллага нь  амьд донороос элэг шилжүүлэн суулгах дэлхийн хөгжлийг сурталчлах, гишүүн орнуудын элэг шилжүүлэн суулгах багуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор үйл ажиллагаагаа эрхэлдэг.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647495
1 эможи

keyboard_arrow_up