С.Энхболд: Мэс заслын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад сувилагч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх чухал С.Энхболд: Мэс заслын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад сувилагч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх чухал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Мэс заслын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад сувилагч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх чухал

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

Монголын мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд  мэс заслын сувилагчийн оролцоо" сэдвийн хүрээнд  өнөөдөр  Төрийн ордонд болж байна.

Мэс заслын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад сувилагч нарын оролцоог хангах, мэс заслын сувилагч нарын мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх  зорилготой тус зөвлгөөнийг  Эрүүл мэндийн яам, УНТЭ, ГССҮТ, Монголын Япон эмнэлэг, "Сувилахуйн амьдрал" ТББ-ууд хамтран зохион байгуулж байна.

Arslan.mn

Зөвлөгөөнийг нээж,  Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд үг хэллээ.

Тэрбээр " Өнөөдрийн энэ мэс заслын салбарын хөгжил, дэвшлийг авчирсан, зааж сургасан төрийн соёрхол хүртсэн, хөдөлмөрийн баатар, ардын гавьяат эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж байгаа мэс заслын сувилагч нартаа баяр хүргэе. 

Мэс заслын түүхэн хөгжлийн явцад үе үеийн эмч нарын оролцоотойгоор мэс заслын сувилагчийг чадавхжуулах, дагалдан сургах, мэргэшүүлэх сургалтад хамруулан мэс заслын свуилагч нарыг бэлтгэж ирсэн. 

Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээг үзүүлэх Сувилахуйн төвийг 2022-2023 онд сувилагчдын санаачлагаар “Өмнөговь аймагт “Мөнхөд–Энх” сувилахуйн төв, Архангай аймагт  “Эрүүл зан үйл” , Сүхбаатар аймагт “Од” сувилахуйн төв,  Улаанбаатар хотод “Гэгээ” төв  тус тус шинээр байгуулагдсан нь иргэдэд мэс заслын дараах сувилахуйн тусламж үйлчилгээг ойртуулж байгаа та бүхний томоохон хувь нэмэр болсон.

Эрүүл мэндийн салбарын хамгийн эрхэм зорилгын нэг бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх явдал юм. 

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хүнээс буюу эмч мэргэжилтний мэдлэг, чадвар, харилцааны доголдлоос, тогтолцооны гажуудал буюу удирдлагын зөв менежмент дутагдсанаас, техникийн буюу тоног төхөөрөмжийн хүрэлцээ, чанар, хангалтаас шалтгаалж алдаа гарах нөхцөл бий болж байна. Иймээс Дэхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Эргийн бүсээс 2021 онд Мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгож, бэхжүүлэх зорилгоор гаргасан “Аюулгүй мэс заслын үйл ажиллагааны хүрээ 2021-2030”-г улс орнууд хэрэгжүүлж байгаагийн нэгэн адил манай улс ч бас 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. 

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Мэс заслын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмж, үйлчилгээ, аюулгүй, цаг алдалгүй тусламж, хүний нөөц, шаардагдах дэмжлэгийг тодорхойлох” зорилгоор нийт 17 эрүүл мэндийн байгууллагыг хамруулан үнэлгээг хийсэн.  Тус үнэлгээний үр дүн, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/136 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө”, ДЭМБ-ын “Аюулгүй мэс заслын үйл ажиллагааны хүрээ 2021-2030”-г хэрэгжүүлэхийн тулд мэс заслын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад оролцоог хангах, мэс заслын сувилагч нарын мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх  зайлшгүй шаардлага тулгарч өнөөдрийн энэхүү үндэсний анхдугаар зөвлөгөөнийг хийж байна. 

“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд мэс заслын сувилагчийн оролцоо” сэдэвт мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та  бүхнийг мэргэн оюун ухаан, ур чадвараа дайчлан санал бодлоо уралдуулан Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. " гэв. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647386
0 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up