Б.Хишигжаргал: Сувилагчдын ажлын ачааллыг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна Б.Хишигжаргал: Сувилагчдын ажлын ачааллыг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хишигжаргал: Сувилагчдын ажлын ачааллыг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна

2023 оны 5 сарын 12

Arslan.mn

Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох 5 дугаар сарын 12-ыг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон  тэмдэглэж ирсэн билээ.

Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг/УНТЭ/-ийн хамт олон “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Манай эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч тусгай мэргэжилтнүүддээ “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе. Манай эмнэлгийн Сувилахуйн алба байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 400 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхий нийтээр сувилагчийн орон тооны хомсдолд орж, сувилагч нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа. Тийм учраас бид сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ ажлын ачааллыг багасгах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс өнгөрсөн жил олгосон орон сууцны урьдчилгааны дийлэнх хувийг сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ олгосон. Үүнээс гадна нийт ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлээд байна. Өнөөдөр бидний дундаас “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” төрөн гарч байгаа бахархалт үйл явдал болж байна. Та бүхэндээ Олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе." хэмээлээ. 

Arslan.mn

УНТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Ц.Амаржаргал:

Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Бидний сувилагч, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэж байна. Үүнээс гадна УНТЭ-ийн Сувилахуйн алба үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Манай хамт олон сувилахуйн тусламж, үйлчилгээний сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээг тогтмол хийх буюу цогц үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай албанд 417 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байгаагаас дипломын сувилагч, тусгай мэргэжилтэн 108, бакалаврын зэрэгтэй 210, магистр зэрэгтэй 25, зөвлөх зэрэгтэй 14 сувилагч, тусгай мэргэжилтэн  ажиллаж байгаа нь олон улсын түвшинд тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг харуулж байна. Энэ ташрамд нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ баярын мэндийг хүргэе.

Arslan.mn

 Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг шагнаж, урамшуулсан юм.

ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ

  • Сувилгааны түүх хамгийн сайн хөтөлдөг сувилагч ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Б.Алтан-Уяа
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй сувилагч Амбулаторийн сувилагч С.Батсуурь
  • Шинэ технологи нэвтрүүлсэн сувилагч, тусгай мэргэжилтэн Дүрслэл оношилгооны төвийн техникч Э.Билгүүн
  • Сувилагч реалити шоуны шилдэг оролцогч Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Г.Доржбат
  • Сувилагч реалити шоуны шилдэг оролцогч Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн сувилагч О.Чанцадулам

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" ХҮНДЭТ ТЭМДГЭЭР

  • Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн лаборант- Н.Энхжаргал
  • Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч Ч.Баярмаа
  • Мэдрэл эмнэлзүйн төвийн сувилагч Г.Цэрэндэжээ
  • Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Д. Урангоо
  • Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн сувилагч Оюунчимэг
  • Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн сувилагч Э.Баярмаа
  • Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч С.Намжилмаа

"ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ" БИЧИГ

  • Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн сувилагч М.Мягмарсүрэн
  • Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн сувилагч М. Ботакөз
  • Эрүү нүүрний мэс заслын тасгийн сувилагч М. Айдынгүл
  • Эрүү нүүрний мэс заслын тасгийн сувилагч Э. Уранбилэг
  • Эрчимт эмчилгээний тасгийн тасгийн сувилагч Ө. Цэзэн
  • Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн сувилагч Л. Түвшинжаргал
  • Урологи андрологийн төвийн сувилагч Э. Жавзансүрэн
  • Зүрхний төвийн сувилагч Н. Нарангэрэл
  • Эрчимт эмчилгээний тасгийн тасгийн сувилагч Ж. Амарцэцэг
  • Дотрын нэгдсэн хэсгийн туслах сувилагч Л. Отгонтуул
  • Дотрын нэгдсэн хэсгийн зохицуулах сувилагч Ө. Сосорбурам
  • Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Д. Гэрэлчимэг
  • Нүд судлал мэс заслын тасгийн сувилагч Н. Золбоо

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ШАГНАЛ

  • 1.Зүрхний төвийн сувилагч М. Золзаяа
  • 2.Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч Б.Болормаа
  • 3. Эрчимт эмчилгээний тасгийн тасгийн сувилагч С.Түмэндэмбэрэл
  • 4.Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч Б. Оджаргал
  • 5. Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн лаборант А. Гэрэлээ
  • 6. Сувилахуйн албаны дарга Ц.Амаржаргал
  • 7. Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Ц.Уянга
  • 8. Сувилахуйн албаны арга зүйч Б. Цэрэнханд
  • 9. Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн сувилагч Д. Сувдмаа
  • 10. Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагч Д. Бадамхорол
  • 11. Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Л. Болормаа
  • 12. Урологи андрологийн төвийн сувилагч А. Хаш-Эрдэнэ
  • 13. Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагч Ж. Дуншоожав
  • СУВИЛАХУЙН АМЬДРАЛ ТӨВ
  • 1.Эрүү нүүрний мэс заслын тасгийн сувилагч М. Хишигсүрэн
  • 2. Нүд судлал мэс заслын тасгийн сувилагч Б. Батдулам
  • 3. Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Б.Алтанцэцэг
  • 4. Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Б.Эрдэнэчимэг
  • 5. Эрүү нүүрний мэс заслын тасгийн сувилагч Г. Цэвэгдорж
  • 6. Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Г. Батцэцэг
  • 7. Нүд судлал мэс заслын тасгийн сувилагч О.Булган
  • 8. Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Ө. Түмэнжаргал
  • 9. Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Н.Ариунаа
  • 10. Ерөнхий мэс заслын тасгийн туслах сувилагч Ү.Түмэнжаргал

МОНГОЛЫН СУВИЛАГЧДЫН НИЙГЭМЛЭГ ШАГНАЛ

  • Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн сувилагч Б. Уртнасан
  •  Эрчимт эмчилгээний тасгийн Зохицуулах сувилагч Х.Ганчимэг
  • Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Б. Батцэцэг
  • Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Г.Ундрах
  • Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Г.Мөнхтуул
  • Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Б.Эрдэнэсувд

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ

  • Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч П. Энхжаргал
  • Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Х. Жанылсын
  • Эрчимт эмчилгээний тасгийн Туслах сувилагч Х. Алимаа
  • Эрчимт эмчилгээний тасгийн Туслах сувилагч Х.Мөнхцэцэг
  • Бөөрний төвийн сувилагч Ц. Ичинхорлоо
  • Дотрын нэгдсэн хэсгийн Ахлах сувилагч Б.Отгонбаяр
  • Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Б. Саруулбуян
  • Нүд судлалын мэс заслын сувилагч Н. Золбоо
  • Эрчимт эмчилгээний тасгийн Туслах сувилагч О. Болор-Эрдэнэ
  • Эрчимт эмчилгээний тасгийн Туслах сувилагч Н. Амартүвшин
  • Эрчимт эмчилгээний тасгийн Туслах сувилагч Б.Ууганцэцэг

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647004
3 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up