ХӨСҮТ: Сувилахуйн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж, туслах сувилагчийн орон тоог 9-өөр нэмэгдүүлсэн ХӨСҮТ: Сувилахуйн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж, туслах сувилагчийн орон тоог 9-өөр нэмэгдүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Сувилахуйн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж, туслах сувилагчийн орон тоог 9-өөр нэмэгдүүлсэн

2023 оны 5 сарын 09

Arslan.mn

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг тохиолдуулан  Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв  (ХӨСҮТ)-өөс "Туслах сувилагчийн нэг өдөр” өдөрлөг зохион байгууллаа.

ХӨСҮТ нь 2022-2023 онд туслах сувилагчийн орон тоог 9-өөр нэмэгдүүлэн туслах сувилагчийн сургалтанд сууж төгссөн  ажилтнуудаас  туслах сувилагчаар  авч  ажиллуулан  ажлын байран дахь дадлагажуулах сургалтыг явуулж  ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

Өдөрлөгийн үеэр туслах сувилагч нар ажлын хувийн хавтас, гардан үйлдлүүдийг стандартын дагуу хийх, асаргаа сувилгаанд ашиглаж байгаа хэрэгслэл, иж бүрдлүүдийг танилцуулж туслах сувилагчийн үүрэг оролцоо, цаашид хэрэгжүүлэн ажиллах саналуудаа  бусад эмнэлгийн мэргэжилтэн, удирдлагууддаа  танилцууллаа. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646910
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up