Б.Хишигжаргал: Түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг “ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ“ боломж бүрдлээ Б.Хишигжаргал: Түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг “ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ“ боломж бүрдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хишигжаргал: Түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг “ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ“ боломж бүрдлээ

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт төвлөрөн үзүүлдэг байсан урологийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг бууруулах зорилгоор 2022 онд Эрүүл мэндийн яамнаас 15 аймагт бөөрний дурангийн аппаратыг суурилуулсан. Ингэснээр тус эмнэлэгт ирэх ачаалал гурав дахин буурсан.

Тэгвэл өнөөдөр "Хүрээ ротари" клубээс санаачлан Rotary Club of Tokyo-Arakawa, Asahikawa Morning, Ulaanbaatar Khangarid зэрэг найман клуб, дүүрэг хамтран УНТЭ-т 74,600 ам.долларын өртөг бүхий “Түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний лазер тоног, төхөөрөмж”-ийг хандивлалаа.

Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монголын Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тэргүүн Д.Нямсүрэн, УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эрхлэгч Д.Баян-Өндөр, Хүрээ ротари, Улаанбаатар Хангарьд ротари болон Япон улсын ротари нарын захирагч, төлөөлөгчид оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв нь улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Манай төвд бөөр, шээсний зам болон эрэгтэйчүүдийн өвчлөлтэй бүх үйлчлүүлэгч ханддаг. Тийм учраас хүлээгдэл үүсэх нь бий. Өмнө нь Хүрээ ротари клубээс санаачлан 227,654 ам.долларын өртөг бүхий бөөрний чулуу бутлах, лазерын мэс заслын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хандивлаж байсан. Энэ хүрээнд олон улсын аудитын газраас шалгалт хийхэд манай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд тус тоног төхөөрөмжийг маш гарамгай эзэмшиж, олон иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлсэн гэсэн дүгнэлт гарч байсан.

Arslan.mn

Тэгвэл энэ удаад дээрх төслийн үргэлжлэл болгон "түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний лазер тоног, төхөөрөмж"-ийг хандивлаж байна. Ингэснээр бид илүү орчин үеийн мэс заслын болон оношилгооны тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломжтой боллоо. Энэ ташрамд тус төслийг хэрэгжүүлж буй ротари клубын нийт хамт олон болон УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн хамт олонд талархал илэрхийлье.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эрхлэгч Д.Баян-Өндөр хэлэхдээ “2022 онд манай эмнэлэгт түрүү булчирхайн хортой хавдрын 17 тохиолдол бүртгэгдсэн. Өмнө нь 1-2 л бүртгэгддэг байсан. Тэгвэл өнөөдөр хандивлаж буй аппаратын тусламжтайгаар эдийн шинжилгээг оновчтой авах боломж нээгдэх юм. Өмнө нь мэс засал хийх үед бөөр, шээсний замын чулууг хараад буталж чадахгүй байх, гадны оронд очиж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлэх хамгийн хэцүү байдаг байсан. Тэгвэл бид өнөөдөр дээрх эмчилгээг эх орондоо нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Үүнээс гадна уг төслийн үргэлжлүүлж, эмчилгээг улам төгөлдөр болгох шинэ тоног төхөөрөмжтэй болж байгаадаа баяртай байна. Тус тоног төхөөрөмжийн тусламжтайгаар энэ төрлийн эмчилгээ, оношилгоог ард иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх, гадагш гарах урсгалыг зогсоох бүрэн боломжтой боллоо.” гэв.

Arslan.mn

Олон улсын Ротари клубын 10 дугаар бүлгийн захирагч н.Галбадрах энэ үеэр “Ротари клуб нь нийгэмд чиглэсэн ялангуяа эрүүл мэнд, боловсрол, өрх толгойлсон эмэгтэйчүүдрүү чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Төслийн нэг болон УНТЭ-т түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний лазер тоног төхөөрөмжийг гардуулж байгаадаа баяртай байна. Япон улсаас таван дүүргийн захирагч ирсэн бөгөөд үүний гурван захирагч нь уг төсөлд оролцсон. УНТЭ-ийн хувьд бидний нийлүүлсэн багаж, тоног төхөөрөмжийг маш сайн үр дүнтэй ашиглаж, мэдээллийг үнэн зөв гаргадаг нь дараа дараагийн төсөл хэрэгжих үндэс болж байна.” хэмээлээ.

Энэхүү хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлсний үр дүнд бөөр, шээсний замын чулууг авах мэс заслыг лазераар хийх, энэ чиглэлийн эмчилгээг хийлгэхээр гадагш явах урсгалыг зогсоох, мэс заслын дараах хүндрэл буурч, хэвтэн эмчлүүлэх хугацаа богиноссоноор эдийн засгийн үр өгөөж дээшлэхийн зэрэгцээ, мэс заслын ээлж хүлээх хугацаа багасах гэх мэт олон давуу талууд бий болсон. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646754
0 эможи

keyboard_arrow_up