С.Энхболд: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд НЭГ САЯ ИРГЭН хамрагдлаа С.Энхболд: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд НЭГ САЯ ИРГЭН хамрагдлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд НЭГ САЯ ИРГЭН хамрагдлаа

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

Тавдугаар сарын нэгний байдлаар эрт илрүүлэг үзлэг оношилгоонд нэг сая иргэн хамрагдаад байна.

Одоогоос яг жилийн өмнө Засгийн газраас улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдээ хамруулах ажлыг эхлүүлсэн. Нийт шинжилгээнд хамрагдсан иргэдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь эрэгтэйчүүд байна.

Үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдийн 60.5 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа юм. Мөн үзлэгт хамрагдсан иргэдийн 49.9 хувь нь орон нутгаас хамрагджээ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо улсын хэмжээнд үргэлжилнэ гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд онцолов.

Arslan.mn

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, өөрийгөө эрүүл гэж тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.

Тус үйл ажиллагааг улс орон даяар хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах ажлын хүрээнд 2020-2022 онуудад нийслэлийн таван дүүрэг, лавлагаа шатлалын хоёр эмнэлэг, 20 аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийг дэмжих төв”-үүдийг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийн сургалтыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан билээ.

Мөн алслагдсан сумд, цэргийн ангиуд, цэргийн албан хаагчдын ар гэр, төмөр замын зангилаа өртөөнд ажиллаж, амьдарч буй иргэдийг Эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор УБТЗ-ийн Төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгүүдтэй хамтран хөдөлгөөнт оношилгооны үйлчилгээг үзүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646676
0 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up