ХӨСҮТ “ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо“-г нэвтрүүлэхээр ажиллаж байна ХӨСҮТ “ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо“-г нэвтрүүлэхээр ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ “ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо“-г нэвтрүүлэхээр ажиллаж байна

2023 оны 4 сарын 26

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв нь энэ онд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд "Amu consulting" компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр тус компаниас ХӨСҮТ-д хийж буй ажлын тайланг тасаг, алба, нэгжийн дарга нарт танилцууллаа.

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ "ХӨСҮТ нь Чанарын менежментийн ISO 9001:2015 тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээр өдрүүдэд тасаг, алба, нэгжийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүд дор бүрээ сэтгэл гарган ажиллаж байгаад талархал илэрхийлье. Энэ хугацаанд Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн "Amu consulting" компаний хамт олонд мөн талархал илэрхийлье.  ISO 9001:2015 тогтолцоог эмнэлзүй, захиргаа удирдлагын хэсэг, дэмжих төв, амбулатори, тандалт судалгааны тасаг, нэгжүүд авах бөгөөд цаашид бид зарим нэг зүйлийг засаж, сайжруулах шаардлагатай байгаа тул тасаг, нэгж, албадууд үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Үүнээс гадна "Amu consulting" компани нь ХӨСҮТ-ийн 20 эмч эмнэлгийн ажилчдыг дотоод аудитор бэлтгэх сургалтад хамруулсан аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646504
0 эможи

keyboard_arrow_up