УНТЭ “ЭРДМИЙН ЧУУЛГАН”-аа 44 дэх жилдээ зохион байгуулж, шилдэг судалгааны бүтээлүүдээ тодрууллаа УНТЭ “ЭРДМИЙН ЧУУЛГАН”-аа 44 дэх жилдээ зохион байгуулж, шилдэг судалгааны бүтээлүүдээ тодрууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ “ЭРДМИЙН ЧУУЛГАН”-аа 44 дэх жилдээ зохион байгуулж, шилдэг судалгааны бүтээлүүдээ тодрууллаа

2023 оны 4 сарын 22

Arslan.mn

Аливаа салбарын хөгжлийн түлхүүр нь өндөр ур чадвар мэдлэг, мэргэжилтэй̆ үндэсний̆ боловсон хүчин байдаг билээ. Тиймээс салбарынхаа эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсрол, ур чадвар, хандлагыг сайжруулахын тулд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс "Эрдмийн чуулган"-ыг 44 дэх жилдээ зохион байгуулж байна.

Arslan.mn

Чуулганыг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "УНТЭ нь улсын хэмжээнд эмнэлзүйн анагаах ухааны түүчээ болон ажилладаг бөгөөд сургалт болон эрдэм шинжилгээний хурал нь энэ ажлын салшгүй нэг хэсэг болдог. Энэ жил эрдэм шинжилгээний хурал нь 44 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Бид нийгмийн эрүүл мэндийн ач холбогдлыг сүүлийн жилүүдэд нилээд ярих болсон. Тиймээс цаг үетэйгээ холбон нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдааныг энэ жилийн хуралдаа нэмсэн. Мөн резидент эмч нарыг дэмжих зорилгоор суралцагчдын дунд салбар хуралдааныг шинээр зохион байгуулж байна. Нийт таван салбараар хуралдаан болж, эрдмийн чуулган нь улам өргөжиж байна. Энэ жилийн чуулганд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдээс гадна хөдөө, орон нутаг, дүүргийн эмч нар маань илтгэлүүдээ явуулсан байна. Эмч, сувилагч, мэргэжилтнүүд үндсэн ажлынхаа зэрэгцээ  нотолгоонд суурилсан  судалгааны ажлуудаа танилцуулж байгаад талархаж байна. Энэ хурлаас төрөн гарсан шинэ санаа, инавоциудыг  эмнэлгийн Захиргааны зүгээс дэмжин ажиллах болно.” гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

УНТЭ-ийн сургалт, эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа энэ үеэр “Эдгээр өдрүүдэд УНТЭ-ийн “Эрдмийн чуулган-44” амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд идэвхтэй оролцож, улсын 15 эмнэлэг, хувийн хэвшлийн таван эмнэлэг илтгэлээ тавьж байна. Энэ жилийн хувьд хамрах хүрээ өргөжиж, илтгэлүүдийн чанар сайжирч, академик ур чадвар нь нэмэгдсэн ажиглагдаж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн эмнэлзүйн салбарынхан илтгэлээ хэлэлцүүлдэг байсан бол энэ удаад сувилахуйн салбар хуралдаан, нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан, эмнэлгийн удирдлагуудын салбар хуралдаан, төгсөлтийн дараах сургалтанд хамрагддаг резидент эмч нарын салбар хуралдааныг нэмж зохион байгуулж байна. УНТЭ-ийн Сувилахуйн алба үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор сувилахуйн салбар хуралдааныг өргөн хүрээнд зохион байгуулсан. Тус салбар хуралдаанд оролцогч нарын чадвар өмнөх жилүүдийнхээс дээшилсэн нь харагдаж байна. Хуралдаанд тавигдаж байгаа сэдвүүд хүртэл сонирхол татахуйц болсон байна.” гэв.

Arslan.mn

Энэ удаагийн эрдэм шинжилгээ хуралд нийт 20 /төрийн-15, хувийн-5/ байгууллагын 88 илтгэл оролцсон бөгөөд дараах судлаачид шилдгээр шалгарлаа. 

Сувилахуйн салбар хуралдаан:

  • Тэргүүн байр (1.000.000 төгрөг)-Т. Баярмаа нарын баг /УНТЭ/ Цусны хавдартай эмчлүүлэгчдийн хими эмчилгээг даван туулахад тулгарч буй зарим асуудлыг судлах нь сэдэвт бүтээл
  • Дэд байр (700.000 төгрөг) -Д.Маамуу нарын баг /УНТЭ/ Улсын болон хувийн эмнэлгийн ариутгалын тасгийн ариутгах үйл явцыг судалсан дүнгээс сэдэвт бүтээл
  • Гутгаар байр (500.000 төгрөг)-Б.Батдулам нарын баг /УНТЭ/ Нүдний болор суулгах мэс засалд орсон чихрийн шижинтэй болон шижингүй эмчлүүлэгч хоёрын харааны чадлыг харьцуулан үнэлэх нь сэдэвт бүтээл

Төгсөлтийн дараах сургалтад суралцагч эмнэлгийн мэргэжилтэнүүдийн дундах салбар хуралдаан:

  • Тэргүүн байр (500.000 төгрөг)-Б.Чимэдцэрэн нарын баг /УНТЭ/ Хүйтний стресст өртсөн хархны кортизолыг мезовариум илрэх өөрчлөлттэй уялдуулан судалсан дүн сэдэвт бүтээл
  • Дэд байр (400.000 төгрөг)-О.Чинзориг нарын баг /УНТЭ/ Бүсэлхийн радикулопатийн үеийн эпидурал стеройд эмчилгээний үр дүн сэдэвт бүтээл
  • Гутгаар байр (300.000 төгрөг)-Н.Өлзийхутаг нарын баг /УНТЭ/ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд бэлтгэгдэж буй цэргийн албан хаагчдын нийгэм сэтгэлзүйн байдлыг үнэлсэн нь сэдэвт бүтээл

Дотрын анагаах ухааны салбар хуралдаан:

  • Тэргүүн байр (1.500.000 төгрөг )-Д.Ариунзул нарын баг /УНТЭ/ Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн оношлогоонд р-ANCA, калпротектин биомаркеруудыг ашиглах нь сэдэвт бүтээл
  • Дэд байр (1.000.000 төгрөг )- Д.Гантогтох нарын баг Гепатит С вирусийн архаг халдвартай өвчтөнд бөөрний үйл ажиллагааны алдагдалыг илрүүлэх нь сэдэвт бүтээл
  • Гутгаар байр (700.000 төгрөг) -С. Янжмаа нарын баг /УНТЭ/ Чихрийн шижингийн хүндрэл, нас баралт сэдэвт бүтээл

Мэс заслын анагаах ухааны салбар хуралдаан:

  • Тэргүүн байр (1.500.000 төгрөг) -С.Түдэвдорж нарын баг /УНТЭ/ Цөсний ерөнхий цоргын гэмтэлийг шийдвэрлэсэн үр дүн сэдэвт бүтээл
  • Дэд байр( 1.000.000 төгрөг) -Б.Мөнхчулуун нарын баг /УНТЭ/ Өрцний ивэрхий нөхөх, ниссен фундопликаци хийх мэс заслын дурангийн болон нээлттэй аргуудыг харьцуулан судалсан үр дүн сэдэвт бүтээл
  • Гутгаар байр (700.000 төгрөг) -Г.Ганболд нарын баг /УНТЭ/ Бөөрний хортой хавдрын бөөр авах болон тайрах мэс заслын үр дүнг харьцуулан судлах сэдэвт бүтээл

Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан:

  • Тэргүүн байр (700.000 төгрөг)-Б.Баянзул нарын баг 2022 оны гэмтэл, хордлого гадны шалтгаант нас баралтад хийсэн дүн шинжилгээ, алдсан амьдралын жилүүдийг судлах нь сэдэвт бүтээл
  • Дэд байр (500.000 төгрөг)-Л.Эрдэнэсувд нарын баг Монгол улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлыг судалсан зарим үр дүн сэдэвт бүтээл
  • Гутгаар байр (300.000 төгрөг)-М.Цацралтуяа нарын баг Эргономикийн судалгаа хураангуй сэдэвт бүтээл

Нийт илтгэл хэлэлцүүлсэн болон шилдгээр шалгарсан судлаачиддаа баяр хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646380
0 эможи

keyboard_arrow_up