С.ЭНХБОЛД: “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон, нэн чухал асуудал С.ЭНХБОЛД: “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон, нэн чухал асуудал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 19, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон, нэн чухал асуудал

2023 оны 4 сарын 14

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны хуралдааны 11 дүгээр тэмдэглэлд тусгасны дагуу Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурал  өчигдөр /2023-04-13/  боллоо.  



Хурлыг Ажлын хэсгийн дарга, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд удирдаж Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын сургууль, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, “Мишээл кидс” сан болон хувийн хэвшлийнн шүдний эмнэлгүүдийн төлөөлөл оролцлоо. 



 Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хөтөлбөрүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж ирсэн хэдий ч иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал, хэвшил бүрэн төлөвшөөгүй, бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөлийн үзүүлэлтүүд буурахгүй байгаа тул энэхүү “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон, нэн чухал асуудал болохыг Ажлын хэсгийн дарга С.Энхболд сайд онцолсон.

Энэ удаагийн хурлаар “Шүд” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, боловсролын байгууллагын хүрээнд хийгдэх ажлууд; эрүүл мэндийн даатгал, санхүүжилт; нүүр амны салбарын хүний нөөцийн бодлого, тусламж үйлчилгээний хүртээмж; мэдээллийн сан ба цахимжуулалт болон эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
646147
1 эможи

keyboard_arrow_up