С.Энхболд: Удам зүйн лабораторид 4,785 жирэмсэн эхэд шинжилгээ хийхэд хромосомын 52 өөрчлөлт оношлогдсон С.Энхболд: Удам зүйн лабораторид 4,785 жирэмсэн эхэд шинжилгээ хийхэд хромосомын 52 өөрчлөлт оношлогдсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Удам зүйн лабораторид 4,785 жирэмсэн эхэд шинжилгээ хийхэд хромосомын 52 өөрчлөлт оношлогдсон

2023 оны 4 сарын 13

Arslan.mn

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал" сэдвээр мэдээлэл өгсөн. 

Тэгвэл хэлэлцүүлгийн үеэр Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболд "Хүүхдийн хромосомын гажгийг ураг байх үед нь оношлох скриннинг шинжилгээг үе шаттайгаар эмнэлгүүдэд нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг эхнээсээ шийдсэн.

Тухайлбал, ЭХЭМҮТ, Өргөө амаржих газар, Хүрээ амаржих газарт үе шаттай байгуулсан.

2022 онд ЭХЭМҮТ-ийн Удам зүйн лабораторид 4,785 жирэмсэн эх шинжилгээ өгсөн. Үүнээс хромосомын өвчний эрсдэл өндөртэй гэж гарсан 335 эхийн ураг орчмын шингэнд нь шинжилгээ хийсэн бөгөөд хромосомын 52 өөрчлөлт оношлогдсон байна. 

Төрөлхийн гажгийг ураг байх үед нь илрүүлэхэд Эрүүл Мэндийн яам бодлого гаргаж, эхнээсээ ажлууд хийгдэж байгаа.

Цаашдаа улсын төсөвт Удам зүйн лаборатори байгуулах чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг илүү тусгана.Хүний нөөц, хөрөнгө оруулалт, дэд бүтцээ шийдсэн байхад орон нутаг руу энэхүү оношилгоо өргөжнө" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646099
1 эможи

keyboard_arrow_up