С.Ганзаяа: Энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолсон түвшнээс 50% нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна С.Ганзаяа: Энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолсон түвшнээс 50% нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

С.Ганзаяа: Энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолсон түвшнээс 50% нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна

2023 оны 3 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ,  Глобал сангаас хамтран өнөөдөр /2023.03.24/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Глобал сангийн сүрьеэгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ганзаяа хийж хэрэгжүүлж буй ажил болон санхүүжилтийн талаар дараах мэдээллүүдийг өглөө.  

Тэрбээр “Өнгөрсөн оны 9 дүгээр сард хийгдсэн сүрьеэгийн хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээгээр нийт хүн амын дунд байгаа сүрьеэгийн тохиолдлын 80 гаруй хувийг илрүүлж чадахгүй орхигдуулж байна гэсэн зөвлөмж гарсан.

Үүний үндсэн дээр Глобал сангаас сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн дундах сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр өргөн далайцтай үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байна.

Глобал сангийн дараагийн шатны санхүүжилт болох 2024-2026 оны төслийн саналыг амжилттай боловсруулж ЭМЯ болон Үндэсний зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр Глобал санд өргөн бариад байна.

Үүнд:

  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд молекул биологийн хурдавчилсан оношилгооны аргыг илүү анхан шат руу чиглүүлэх
  • Тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, алслагдсан сум суурин газарт амьдарч байгаа иргэдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээг ойртуулах чиглэлээр 331 сум, 225 өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр сүрьеэгийн оношилгоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан.

Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн салбар дангаараа зүтгээд амжилтад хүрэхгүй байгаа учраас үүнд бусад салбарын оролцоо, манлайлал, орон нутгийн шийдвэр гаргагч нарын дэмжлэг ихээхэн чухал үүрэгтэй байгаа учраас энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолж байгаа түвшнээс 50 гаруй хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Глобал сан нь бага дунд, орлоготой, сүрьеэ болон ДОХ-ын тархалт өндөртэй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Манай улсын хувьд дэлхийн банкны ангиллаар дараа жилээс эдийн засгийн ангилал нэмэгдэх хандлагатай байгаа учраас Глобал сангийн санхүүжилтийг цаашдаа авахад хязгаарлагдмал байдал үүсэж болзошгүй гэж үзэж байгаа.

Энэхүү санхүүжилт нь нийт Монгол Улсын хэмжээнд шаардлагатай сүрьеэгийн тусламж үйлчилгээнд үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс Засгийн газраас энэ асуудалд үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж 2026 он гэхэд 100 хувь Засгийн газар авч явах төлөвтэй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645654
0 эможи

сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up