Сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 90 хувьтай байгаа нь дэлхийн дундаж болон өвчлөл ихтэй улс орнуудаас өндөр байна Сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 90 хувьтай байгаа нь дэлхийн дундаж болон өвчлөл ихтэй улс орнуудаас өндөр байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 90 хувьтай байгаа нь дэлхийн дундаж болон өвчлөл ихтэй улс орнуудаас өндөр байна

2023 оны 3 сарын 23

 Arslan.mn

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүрийн 03 дугаар сарын 24-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ онд дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдрийг “ТИЙМ ЭЭ! БИД СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү уриа нь Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд сүрьеэ өвчнийг устгах ажлыг эрчимжүүлэх, манлайлал үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ арга инновацийг нэвтрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулж байна.

Тэгвэл өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Глобал сан, "Цагаан үзэг" холбоо хамтран сэтгүүлчдийг чадавхжуулах, сүрьеэ өвчний талаарх мэдээллийг түгээх зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Arslan.mn
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны статистикийн эмч Б.Уранчимэг хэлсэн үгэндээ “Сүрьеэ өвчин нь хамгийн багадаа зургаан сар ба түүнээс дээш хугацаанд эмчлэгддэг. Дэлхий дахин сүрьеэ өвчний эмчилгээг илүү богино хугацаанд бүрэн эмчлэх аргыг нэвтрүүлээд явж байна.

Саяхныг хүртэл бид олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг хоёр жил хүртэлх хугацаанд эмчилдэг байсан бол одоо есөн сарын хугацаанд эмчилдэг болсон.

Үүнээс гадна сүрьеэгийн эмчилгээн дээр тарилгагүй горимыг нэвтрүүлсэн. Өмнө нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх эмчилгээнд эхний зургаан сар өдөр болгон тариа тарьдаг байсан бол өнөөдөр дан эмийн эмчилгээгээр эмчилж байна.

Сүрьеэ өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал өнөөдрийг хүртэл байсаар л байна. Энэ нь хүмүүсийн энэ өвчний талаарх мэдлэг дутмаг байгааг харуулж байгаа юм. Сүрьеэ өвчтэй хүн болгон халдвартай биш. Гагцхүү уушгины халдвартай сүрьеэтэй хүмүүс л бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тус өвчтөн сүрьеэтэй гэдгээ мэдээд сарын хугацаанд эмийн эмчилгээгээ хийлгэж эхэлвэл бусдад халдвар тараах эрсдэл 90 хувь буурдаг. Өөрөөр хэлбэл сүрьеэ өвчнөө эрт илрүүлээд эмчилгээгээ хийлгэж байгаа иргэдээс зайгаа барих, ялгаварлан гадуурхах хэрэггүй гэдгийг хэлмээр байна.

2022 оны 05 дугаар сараас эхлэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээний ажлыг улс орон даяар зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд сэжигтэй тохиолдлыг дараагийн шатны үзлэгт хамрагдахыг санал болгож явуулж байгаа. Гэтэл иргэдийн дийлэнх нь дараагийн шатны эмнэлэгт хандахгүй байна. Танд ямар нэгэн уушгины эмгэгийн шинж байгаа нь тогтоогдсон л бол та нарийн мэргэжлийн эмчид заавал очиж үзүүлээрэй. ” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Монгол Улсын сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 90 хувьтай байгаа нь дэлхийн дундаж болон өвчлөл ихтэй улс орнуудаас өндөр байгааг албаныхан энэ үеэр онцолж байлаа.

2022 онд улсын хэмжээнд 2,354 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба үүний 174 нь хүүхэд байна.

Сүрьеэгийн тохиолдлын 60 орчим хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насныхан, эдгээр иргэдийн 60 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645626
0 эможи

keyboard_arrow_up