С.ЭНХБОЛД: “Энэ жилдээ эрүүл жиндээ“ аянаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, идэвхтэй амьдралыг сурталчилна С.ЭНХБОЛД: “Энэ жилдээ эрүүл жиндээ“ аянаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, идэвхтэй амьдралыг сурталчилна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: “Энэ жилдээ эрүүл жиндээ“ аянаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, идэвхтэй амьдралыг сурталчилна

админ
2023 оны 3 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн яам энэ онд хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх зэрэг иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн зургаан төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар болсон. 

Энэхүү үйл ажиллагааны эхний арга хэмжээ болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах зорилготой “ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус аяны нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, НЭМҮТ-ийн ерөнхий захирал С.Өнөрсайхан болон бусад албаныхан оролцсон юм. 

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ "Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн. 

Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчнүүд, түүн дотор зүрх, судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант өвчлөл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж эхэлсэн. 
Монгол Улсын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын IV судалгаагаар 15-69 насны нийт хүн амын 5 хүн тутмын нэг нь халдварт бус өвчний 3 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа бөгөөд аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9 хувь байна. Энэ нь хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна. 

Судалгаагаар 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай байна. Илүүдэл жин болон таргалалт нас ахих тусам нэмэгддэг ч өнөөдрийн байдлаар залуужих хандлагатай болсон. Тухайлбал 25-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн бол 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна. 

2017 оны үндэсний V судалгаагаар 6-11 насны хүүхдийн илүүдэл жин таргалалтын хувь 28.6 болж өмнөх судалгааны дүнгээс 10 дахин нэмэгдсэн. 2021 онд хийсэн судалгаагаар хүүхэд, өсвөр насныхны илүүдэл жин, таргалалтын тархалт “маш эрчимтэй” нэмэгдэж байгааг тогтоосон. 

Иймд энэ онд үндэсний хэмжээнд "ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ" аяныг зохион байгуулж, хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эхлүүлээд байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд  буюу 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байна. 

Манай улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4% нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. 

Монгол Улсын ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар, 

  • Сурагчдын 18.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай.
  • Сурагчдын 38.5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй.
  • Сурагчдын 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг нь тогтоогджээ. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645534
0 эможи

Зочин
2023-03-20 19:23
Санаанд багтамгүй зүйл гаж зүйлд орох уу
С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up