ШШГЕГ Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллана ШШГЕГ Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллана

2023 оны 3 сарын 13

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн алба хаагч ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллах юм.

Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдыг төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, яаралтай тусламж болон 3 дугаар шатлалын эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдолд шат дараатайгаар тус эмнэлгээр үйлчлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, харьяа анги, байгууллагын эмч, эмнэлгийн алба хаагчдад мэргэшүүлэх сургалт явуулах ажлыг зохион байгуулна. 

Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны хамтарсан тушаалын дагуу хоригдол, хоригдогчдод төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдгээ талууд онцолсон юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645365
0 эможи

УНТЭ
ШШГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up