Д.Оюунгэрэл:  Томуугийн вакциныг маш олон жилийн судалгааны үндсэн дээр гаргасан тул “АЮУЛГҮЙ“ Д.Оюунгэрэл: Томуугийн вакциныг маш олон жилийн судалгааны үндсэн дээр гаргасан тул “АЮУЛГҮЙ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Оюунгэрэл: Томуугийн вакциныг маш олон жилийн судалгааны үндсэн дээр гаргасан тул “АЮУЛГҮЙ“

2023 оны 3 сарын 09

Arslan.mn

Хүйтний улирал дөхөх тусам ханиуд томуу, хатгалгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал. Тэгвэл бид энэ удаад жил болгон хийдэг томуугийн вакцины ач холбогдол, хэзээ хийлгэх, энэ жилийн томуугийн вакцины хамрагдалтын талаар ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн Тархвар судлаач Д.Оюунгэрэлээс тодрууллаа. 

Тэрээр "Энэ жил дөрвөн цэнт томуугийн улирлын вакцинаар дархлаажуулт хийж байна. Томуугийн Н1N1, H3, В хүрээний хоёр төрлийн вирусийн эсрэг омгийг агуулсан вакциныг тарьж байгаа. Энэ нь улирлын томуугийн орчилд байгаа эдгээр вирусээс л урьдчилан сэргийлэх боломжтой.

Ер нь томуугийн 200 гаруй төрлийн вирус байдаг. Үүнээс улирлын томуугийн вирус нь хоруу чанар өндөртэй. Ялангуяа богино хугацаанд уушгины хатгаа болох, чих, хамрын хөндий үрэвсэх, нусгайрах, толгой өвдөх, булчингаар өвдөх, зарим тохиолдолд суулгах шинж тэмдэг илэрч, хүндрэх эрсдэлтэй байна. Хэрэв томуугийн вакцинд хамрагдсан бол дээр дурдсан хүндрэлээс хамгаална. 

Томуугийн вакциныг жил болгон хийдэг. Тухайн улс оронд энэ жилийн хувьд ямар вирус орчилд орж өвчлөл үүсгэж байгааг тогтоогоод жил болгон улирлын томуугийн вакциныг 09-11 сард багтаан дархлаажуулалтаа хийдэг. Өөрөөр хэлбэл томуугийн вирус идэвхжихээс нь өмнө урьдчилж хийдэг. 
Энэ жилийн хувьд 450 мянга гаруй улирлын томуугийн вакциныг татан авч, иргэдийг дархлаажуулсан. Дархлаажуулахдаа эрсдэлт бүлгийн хүн ам болох тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш настай өндөр настан, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын дархлаажуулалтад хамруулсан. Вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 83 орчим хувьтай байна. Улаанбаатар хотод 88 хувьтай байгаа бол хөдөө орон нутагт 89 орчим хувьтай байна. Энэ жилийн хувьд жирэмсэн эмэгтэйчүүдээс бусад нь дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 19 хувь нь улирлын томуугийн вакцинд хамрагдсан байна. 
Улирлын томуугаас болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь дархлаажуулалт байдаг. Тиймээс вакцинаа хийлгэж, хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй.

Улирлын томуугийн вакциныг маш олон жилийн судалгааны үндсэн дээр гаргасан, иргэдэд аюулгүй гэдэг нь батлагдсан. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ заавал дархлаажуулалтад хамруулж, хүүхдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. 

ВИДЕО: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645278
0 эможи

3
2023-03-11 04:11
3
keyboard_arrow_up