С.Чинзориг: 0-17 насныханд фторт түрхлэг түрхэж, шүд цоорохоос хамгаалах ломбо тавих үйлчилгээг нэвтрүүлнэ С.Чинзориг: 0-17 насныханд фторт түрхлэг түрхэж, шүд цоорохоос хамгаалах ломбо тавих үйлчилгээг нэвтрүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 24, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Чинзориг: 0-17 насныханд фторт түрхлэг түрхэж, шүд цоорохоос хамгаалах ломбо тавих үйлчилгээг нэвтрүүлнэ

2023 оны 3 сарын 07

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Засгийн газрын хуралдаанд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгооны талаар танилцуулсан. Нэг жилийн хугацаанд 860,000 иргэн уг үзлэгт хамрагдсан байна. Тэдний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 30 орчим хувь нь 18-аас дээш насны иргэд байгаа юм.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгалын болон зүрх судасны өвчин хамгийн өндөр өвчлөлтэй байна. Дотоод шүүрэл, бэлгийн замын өвчин мөн зонхилж байгаа.

Үзлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдийн 61.5 хувьд нь шүд цоорох өвчин илэрсэн. Энэ нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа 6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт.

65-аас дээш насны иргэдийн 90-ээс дээш хувь, 1,600 орчим жирэмсэн эмэгтэйчүүдийн 96 хувь нь шүдний цооролттой гарсан. Ийм дүн мэдээтэй гарсан гээд орхиж болохгүй. Цаашид урьдчилан сэргийлэх үзлэгийг үргэлжлүүлэн явуулна.

Насанд хүрэгчдийн дунд өвчлөл өндөртэй байгаа хоол боловсруулах, амьсгалын зам, зүрх судасны өвчлөлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх Эрүүл Мэндийн Яам бодлогоо чиглүүлнэ. Хүүхдийн дунд зонхилох өвчлөлийг эзэлж буй шүд цооролтын асуудалд онцгой анхаарал хандуулна.

Улсын хэмжээнд 1,624 шүдний эмч ажиллаж байна. 10,000 хүнд ногдох шүдний эмчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ орон нутгийн иргэдэд шүдний тусламжийн үйлчилгээ байхгүй байна. Улсын хэмжээнд шүдний 680 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн эмнэлгийн 127 нь төрийн өмчийн оролцоотой, 553 нь хувийн хэвшлийнх. Нийт хүн амын 50 хувь нь шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. 330 сумаас гучхан сум нь шүдний эмчтэй. 300 сумын иргэд шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа юм" хэмээв. 

Түүнчлэн шүд цооролтын эсрэг арга хэмжээний талаар "Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн шүд цооролтын гол шалтгаан болж байна. Цаашид эрт илрүүлэгтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлогод өөрчлөлт оруулна. Сумын анхан шатны эмнэлгүүдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Шүдний цооролтын эсрэг авах арга хэмжээг нэмэгдүүлнэ. 0-17 насны хүүхдүүдийг фторт түрхлэг түрхэх арга хэмжээ авна. Ингэснээр хүүхдийн шүд цооролтоос сэргийлдэг. Шаардагдах санхүүжилтийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хариуцна. Цаашид хүүхдүүдэд хамгаалалтын ломбо тавих үйлчилгээг шинээр нэвтрүүлнэ. 2024 оноос шүд төсөл хэрэгжүүлнэ" гэдгийг хэллээ.

"Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг боловсруулж байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Улирлын томуутай холбоотойгоор орны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна" хэмээн С.Чинзориг сайд онцлов. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645248
0 эможи

keyboard_arrow_up