Б.Хишигжаргал: Цусны бүлэг ондоо донороос болон хүүхдээс бөөр шилжүүлэн суулгах шинэ мэс заслуудыг НЭВТРҮҮЛЭХЭЭР ажиллаж байна Б.Хишигжаргал: Цусны бүлэг ондоо донороос болон хүүхдээс бөөр шилжүүлэн суулгах шинэ мэс заслуудыг НЭВТРҮҮЛЭХЭЭР ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хишигжаргал: Цусны бүлэг ондоо донороос болон хүүхдээс бөөр шилжүүлэн суулгах шинэ мэс заслуудыг НЭВТРҮҮЛЭХЭЭР ажиллаж байна

2023 оны 2 сарын 15

Arslan.mn

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, энэ сарын 08-ны өдөр бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг амжилттай хийлээ. 

Өвчтөн нь 34 настай эрэгтэй, IV бүлгийн цустай, бөөрний дутагдал оноштой бөгөөд 32 настай эмэгтэй дүү нь донор болсон. 100 хувийн тохироотой. 

Мэс заслын багт 60 гаруй хүн багтсан бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарах өдрөө хүлээж байна. 

УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал энэ үеэр "Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт "БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ" 300 дахь мэс засал амжилттай хийгдлээ. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал сайн, лабораторын шинжилгээгээр хянагдаад эмнэлгээс гарах дөхөж байгаа.

УНТЭ-т эртхэн шилжүүлэн суулгах анхны оролдлогууд 1990-ээд оны сүүлээр эхэлж, 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдсэн. Үүний өмнө бөөрний, бөөрний мэс заслын, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн зэрэг маш олон хүнийг багтаасан Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулсан. 

Эртхэн шилжүүлэн суулгана гэдэг нь мэс заслын болон бусад өвчлөлүүд дотроо хамгийн их ур чадвар шаардсан технологи. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын цаана эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, лаборатори, дүрс оношилгоо гээд маш олон салбарын эмч нар илүү их ажиллах шаардлага үүсч, төдий чинээ багийн эмч ажилчдын мэдлэг, чадвар дээшилж, салбарын хөгжил мэдэгдэхүйц дээшилдэг. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас улбаалан бид элэг шилжүүлэн суулгах, цусны үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах гэх мэт маш олон ажилбар, мэс заслыг амжилттай хийж байна. 

Анх 1, 2 хүнд хийгддэг байсан бөөр шилжүүлэн суулгах мэс засал өнөөдөр 300 иргэнд хийгдсэн байна. Үүн дотор ямар нэгэн хүндрэлтэй, донорын тохироо таарахгүй, цусны бүлэг ондоо гэх мэт маш олон хүндрэлтэй тохиолдол гарсан. Тэр бүх хүмүүсийг бид эмчлэх, эдгээх талын шинэ технологиудыг нэвтрүүлж ирсэн.

Энэ онд манай эмнэлгийн зүгээс цусны бүлэг ондоо донороос бөөр шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгасны дараа  бөөр ховхорсон ч юм уу ондоошсон бөөрний үйл ажиллагааг дахин засаж үйл ажиллагаанд оруулах, хүүхдээс бөөр шилжүүлэн суулгах гэх мэт шинэ технологиудыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. 

Аливаа улс оронд эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар, мэс засал, эмчилгээ нь маш өндөр өртгөөр хийгддэг. Харин манай улсын хувьд ЭМДЕГ-аас тодорхой үнэлгээг хийлгээд иргэддээ энэ төрлийн мэс заслыг харьцангуй хямд өртгөөр хийж байна. Эртхэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг ЭМД-аас тодорхой хувиар хөнгөлдөг. Өөрөөр хэлбэл даатгуулагч 25 хувийг, ЭМД-ийн сангаас үлдсэн 75 хувийг төлдөг. Хэрэв даатгуулагч нь группт юм уу, өндөр насны тэтгэвэрт гарсан буюу улсаас даатгал нь төлөгддөг хүн байвал 100 хувь ЭМД-ын сангаас буюу улсаас үнэ төлбөргүй хийдэг. 

2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслын нэгдсэн хурал

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644828
0 эможи

Б.Хишигжаргал
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up