СЭМҮТ-д хэвтсэн иргэн хүчирхийлэлд өртсөн эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж байна СЭМҮТ-д хэвтсэн иргэн хүчирхийлэлд өртсөн эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СЭМҮТ-д хэвтсэн иргэн хүчирхийлэлд өртсөн эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж байна

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан иргэн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, зарим сайтад мэдээлэл өгчээ. Тус эмнэлэгт хууль бус үйлдэл болсон эсэхийг СЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэгээс тодрууллаа.  

-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?
-Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Одоогоор цагдаагаас манай байгууллагад ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

-Энэ асуудал хэзээ болсон бэ?
-Нэгдүгээр сарын 4-ний бямба гарагт ажлын бус цагаар болсон. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд зааснаар эмчлүүлэгчийн тухай мэдээллийг өгөх боломжгүй. Үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтэж байхдаа хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж тухайн иргэний ар гэрээс гомдол гаргасны дагуу цагдаагаас шалгаж байна гэв.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644602
1 эможи

keyboard_arrow_up