С.ЧИНЗОРИГ: Нэгдүгээр эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв“-ийн барилгын ажлыг Засгийн хуралд танилцуулна С.ЧИНЗОРИГ: Нэгдүгээр эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв“-ийн барилгын ажлыг Засгийн хуралд танилцуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.ЧИНЗОРИГ: Нэгдүгээр эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв“-ийн барилгын ажлыг Засгийн хуралд танилцуулна

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт ажиллалаа. Энэ үеэр тус эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн барилгын ажлыг эхлүүлэх саналыг маргааш болох Засгийн газрын хурлаар оруулахаар боллоо. 

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал энэ үеэр "Манай эмнэлэг нь улсын хэмжээнд лавлагаа шатлалын 15 тусламж, үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжихээс өмнө эмнэлгийн төсөв 46 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 84,4 тэрбум төгрөг болж, бараг хоёр дахин нэмэгдсэн. Үүний үр дүнд эмнэлгийн 33 ажилтанд 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгааг олгож, ажилчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна. Энэ нь гүйцэтгэлийн санхүүжилт манай эмнэлэгт хэрхэн өгөөжөө өгснийг харуулж байна. 

Өнгөрсөн онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон элэг шилжүүлэн суулгах 44 мэс засал, бөөр шилжүүлэн суулгах 40, ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах зургаан мэс заслыг хийсэн. Бид эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсдаа хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. Газар нь бэлэн байгаа. 

Барууны орнуудад бүх зүйлийг нь шингээчихсэн цогц эмнэлгийг Нэгдсэн эмнэлэг гэж нэрлэдэг. Тэгвэл УНТЭ нь Монгол Улсад анх удаа молекул генетикийн орчин үеийн лабораторитой болж, хүний эд эсийн тохироо, монгол хүний удмын мэдээллийг үзэх ажлыг эхлүүлсэн. Мэргэжилтнүүдээ ч АНУ-руу сургалтанд явуулж бэлтгэсэн байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар өөрсдийн байргүйгээс болж, эмнэлгийн хойно байрлах Цусны төвд түрээс төлж, лабораториа ажиллуулж байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд энэ тал дээр анхаарал хандуулж өгөхийг хүсье." хэмээлээ. 

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "УНТЭ-ийн үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллана. Өнгөрсөн онд тус эмнэлэг цусны үүдэл эс шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлсэн нь цаашид үр өгөөжөө өгнө гэж харж байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй, стратегийн ач холбогдол бүхий 26 өвчнөөс өнгөрсөн онд хоёр өвчнийг эмчлэх шинэ технологийг нэвтрүүлсэн байна. Цаашид энэ тал дээр анхаарч, Монгол Улсад эмчлэх боломжтой өвчний тоог нэмэгдүүлэх хэрэгтэй." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Үүнээс гадна 2021-2022 онуудад хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд нэвтрүүлсэн эмчилгээ, үйлчилгээ,  шинэ тоног төхөөрөмжүүдийн хэрэглээнд нэвтэрсэн байдал болон улс орон даяар өрнөж буй Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн явцтай танилцсан юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644592
1 эможи

Зочин
2023-02-08 20:34
Hen hezee ANUd mergejil deeshluulsen be? Medehgui yum baina
keyboard_arrow_up