ОНЦЛОХ 2022: ЭМД-аар 705 оношийн хамааралтай бүлгээр хэвтүүлэн эмчлэх болон мэс заслын эмчилгээг 80-100 хувиар хариуцаж байна ОНЦЛОХ 2022: ЭМД-аар 705 оношийн хамааралтай бүлгээр хэвтүүлэн эмчлэх болон мэс заслын эмчилгээг 80-100 хувиар хариуцаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОНЦЛОХ 2022: ЭМД-аар 705 оношийн хамааралтай бүлгээр хэвтүүлэн эмчлэх болон мэс заслын эмчилгээг 80-100 хувиар хариуцаж байна

2023 оны 1 сарын 17

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ,
  • Тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга,
  • Үйлчилгээний нэгж, тохиолдлыг тооцох, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх,
  • Төлбөрийг төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалт,
  • Эмийн санхүүжилтийг тооцох, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журмыг тус тус шинэчлэн баталсан.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолийн үр дүнд зүрхний ишемит өвчний тусламж, үйлчилгээ, зүрхний таславчийн төрөлхийн гажгууд, уруул ба тагнайн сэтэрхий, хэл, ам болон залгиурын бусад төрөлх гажиг засах, бамбай булчирхайн хорт хавдар, нүд ба түүний дайврын хорт хавдар, бөөр, шээсний замын хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, ходоодны хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээ зэрэг нийт 705 оношийн хамааралтай бүлгийн хэвтүүлэн эмчлэх болон мэс заслын эмчилгээг 80-100 хувь Эрүүл мэндийн даатгалаас хариуцаж байна.

Эрүүл мэндийн даатгалдаа идэвхтэй хамрагдаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
644166
1 эможи

keyboard_arrow_up