“ТЕЛЕГРАФ” онцлов : ЭМ-ийн дэд сайд С.Энхболд “Монгол улс иргэдээ эрүүлжүүлэх  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийх том төлөвлөгөө хэрэгжүүлж байна” “ТЕЛЕГРАФ” онцлов : ЭМ-ийн дэд сайд С.Энхболд “Монгол улс иргэдээ эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийх том төлөвлөгөө хэрэгжүүлж байна”
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ТЕЛЕГРАФ” онцлов : ЭМ-ийн дэд сайд С.Энхболд “Монгол улс иргэдээ эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийх том төлөвлөгөө хэрэгжүүлж байна”

2023 оны 1 сарын 16

Arslan.mn

Их Британийн “Телеграф” сонин Монгол улсын Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг онцолж Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболдтой  2023 оны 1 сарын 4 өдөр ярилцсан ба ярилцлага  тус сонинд 1 сарын 12 өдөр нийтэлснийг орчуулан хүргэж байна. 

Эх бичвэрийг дараах линкээр үзнэ үү. https://www.telegraph.co.uk/global-health/science-and-disease/mongolia-screen-entire-population-hidden-diseases-ambitious/

- Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд  Засгийн газрын энэхүү хөтөлбөрийн нэг зорилго нь  өвчнийг  эрт илрүүлж, хожуу өндөр зардал гаргахаас сэргийлэх юм гэдгийг ярианы эхэнд онцоллоо. 

Монгол улс 12 сарын дотор бүх хүн амаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах өвөрмөц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Телеграф сонинд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өгсөн ярилцлагадаа жил бүр хийх энэхүү үзлэг нь  иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэн, өвчнийг эрт илрүүлэн бага зардлаар эмчлэх боломжийг олгоно. Таван жилийн дараагаар эдийн засгийн үр ашиг нь  илүү тод харагдана гэдгийг хэллээ.

Монгол улс Орос ба Хятад улсын дунд оршдог цөөн хүн амтай боловч газар нутаг нь баруун европ ба төв европыг нийлүүлсэнтэй тэнцэх ба хүн ам нь хамгийн тархай бутархай суурьшсан улс бөгөөд хүн амын тал  хувь нь хөдөө талд мал маллаж амьдардаг. 

Монгол улсад архидалт тулгамдсан асуудал бөгөөд сүрьеэгийн өвчлөл,  вирусын шалтгаант элэгний үрэвсэл, зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт,  элэгний ба ходоодны  хавдар өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. 

Эрт илрүүлэг гэж юу вэ?

Монголын эрт илрүүлэгийн хөтөлбөр нь ДЭМБ Номхон далайн баруун бүсийн стратегитай уялдаж байгаа ба 0-5, 6-17,18-30, 31-45, 46-60, 61 наснаас дээш гэсэн 6 багцаар явж байгаа ба Эрүүл Мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа юм.  Үүнд сэтгэцийн эрүүл мэнд, диабет, сахарын түвшин, элэгний ба бусад эрхтний хавдрыг илрүүлэх, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ба бамбайн эхо зэрэг олон шинжилгээг хийж байна. 

Бидний бас нэг чухал ажил  бол бид Лонг Ковид буюу ужиг ковидын үлдцийг илрүүлэх шинжилгээг эрт илрүүлэгтэй зэрэгцүүлэн хийж байгаа ба эрт илрүүлэг хийх бэлтгэлийг бид Ковидын ид хүнд үед хийж эхэлсэн гэдгийг Монгол улсын эрүүл мэндийн дэд сайд онцоллоо. Тэрээр засгийн газар 21 аймаг ба 5 дүүрэгт эрт илрүүлэх төвүүдийг байгуулж нэг төвд дунджаар 1.5-1.8 тэрбум төгрөг зарцуулан тоног төхөөрөмжөөр хангаж томоохон хөрөнгө оруулалт хийснийг  хэллээ. 

Одоогоор үзлэгт хамрагдсан хүмүүсийн 800.000 гаруй хүнээс 400.000 нь ямар нэг эрүүл мэндийн асуудалтай гарчээ.  Тухайлбал, хоол боловсруулах эрхтнүүдийн өвчлөл, хавдар ба хавдрын урьдал өвчлөл маш өндөр байгаа ба орон нутагт малчдын  хүүхдийн дунд шүдний өвчлөл өндөр байна. Хавдрын хувьд  20 хувь нь ходоодны хавдар эзэлсэн байна. 

Монгол улс Алсын хараа 2050 урт хугацааны  хөгжлийн бодлогоо тодорхойлсон ба үүний нэг заалт буюу 2.2.2 заалт нь иргэн бүр  эрт илрүүлэх үзлэгт хамрагдах эрүүл мэндийн төвүүдийг байгуулах мөн иргэдээ 2 жилдээ нэг удаа үзлэгт хамруулах зорилт юм.  Энэхүү үзлэг оношилгоог хийж чадсанаараа бид иргэдээ мөн эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн дарамтаас чөлөөлж улсын төсөвт дарамт учрахаас сэргийлэх юм. 

Монгол улс Хятад улстай хамгийн урт хилээр хиллэдэг улсын хувьд хилээ нээхэд ямар нэг эрсдэл байна уу гэсэн бидний асуултад дэд сайд хариулахдаа “Манай улс цар тахлын үед 1 сая хүнд оногдох нас баралтын хувьд  хөгжингүй орнуудаас 2-4 дахин бага нас баралттайгаар даван туулсан ба Хятад улсад давамгайлж буй хувилбарууд мөн манай улсад ч даваймгалж байгаа, мөн манайд вакцинжуулалт сайн хийгдсэн, сүргийн дархлаа ч сайн тогтсон тул бид санаа зовохгүй байгаа” гэж тэрээр хэллээ. 

Их Британи улсын эрүүл мэндийн салбар сувилагч болон эмчийн хүний нөөцийн асуудалтай байсаар байна та манай улсад энэ асуудлаар ямар зөвлөгөө өгөх вэ гэсэн бидний асуултад тэрээр хариулахдаа “Бид сувилагчийн хүний нөөцийг шийдэхийн тулд туслах сувилагч бэлдэх, сувилагч нарын сургалтын төлбөрийг төрөөс хариуцах, эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг дэмжих гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна энэ бас нэг шийдэл байх юм гэж тэрээр хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644161
5 эможи

игэн
2023-02-10 16:52
Eнхбллд сайд сайн ажилласан амжилт урагшаа
Зочин
2023-01-17 13:02
Ханцуй шамлаад яадгийн мөнгөтэй ажил хийхээр ажил хийсэн болдог юм уу? Ханиад томуугаа бүрэн эмчил, эм тариагаа найдвртай чанартай болгоо
Зочин
2023-01-17 13:00
Ажиллах ёстой биздээ ханиад томуугаа л бүрэн эдгээ хөөе амар ажил руу дайраад ЭМД-ийн мөнгийг хусах ажилд ханцуй
иргэн
2023-01-17 10:21
энхболд сайд сайн ажидласан
С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up