ХӨСҮТ: Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна ХӨСҮТ: Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна

2023 оны 1 сарын 10

Томуу, томуу төст өвчний тархалтын мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хүргэлээ.

Тэрбээр, Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэж байна.  Нэгдүгээр сарын 9-ний байдлаар амбулаториор үйлчлүүлэгчийн 13 хувь нь томуугийн шалтгаантай байгаа нь өмнөх долоо хоногоос 3 хувиар өссөн үзүүлэлт. Томуугийн В, H1N1 болон А хүрээний вирус давамгайлж, өвчлөл үүсгэж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүндрэлийн шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Яаралтай тусламжийн тасгаар эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, Хүүхдийн тасагт хэвтэн  эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувьд нь мөн амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Томуугийн улирлыг угтуулан 2022 оны аравдугаар сараас эхлэн 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүст томуугийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Вакцинд хамрагдсан байдал улсын хэмжээнд 82 хувьтай байна.

Вакцинд хамрагдсан байдал:

  • Хүүхдийн вакцинжуулалт-99 хувь
  • Жирэмсэн эхчүүд- 14 хувь
  • 65-аас дээш насныхан- 74 хувь
  • ЭМБ-ын ажилтнуудын-85 хувьд нь томуугийн вакцинд хамрагдсан.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдэд:

  • 100 хувь халуурсан, ханиалгасан
  • 20 хувь нь нусгайрах
  • 38 хувьд нь амьсгаадах шинж тэмдэг илэрсэн гэж мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644010
0 эможи

keyboard_arrow_up