ХӨСҮТ 2022 оны үйл ажиллагааны ТАЙЛАНГИЙН ХУРЛАА хийж, шилдгүүдээ тодрууллаа ХӨСҮТ 2022 оны үйл ажиллагааны ТАЙЛАНГИЙН ХУРЛАА хийж, шилдгүүдээ тодрууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ 2022 оны үйл ажиллагааны ТАЙЛАНГИЙН ХУРЛАА хийж, шилдгүүдээ тодрууллаа

2022 оны 12 сарын 28

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ 2022 оны эмнэлгийн нэгдсэн тайлангийн хурлаа өнөөдөр  /2022.12.23/ амжилттай зохион байгууллаа. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан хурлыг нээж хэлсэн үгэндээ 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар онцлов.

Arslan.mn

Тэрбээр " 2022 онд бид бүхэн 15 алба, 2 нэгж, 40 тасагтайгаар ажиллаж лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын цахим сонгон шалгаруулалтад 99.5% амжилттай дүгнэгдэж тусламж, үйлчилгээ үзүүлж санхүүжилт авах эрхтэй болсон.

Монгол орны 21 аймаг 9 дүүрэг болон олон улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ болон олон төрлийн үйл ажиллагаа, тандалт, сургалт зохион байгуулан ажиллаж, хэрэглэгчдийн болон ажилтнуудын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх засвар үйлчилгээ бүтээн байгуулалтыг хийж, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

Тухайлбал,

  • 2022 оны 11 сарын байдлаар стационарт 14327 хүн, халдвартын клиникт 12522, сүрьеэгийн клиникт 1805 хүн хэвтэн эмчлүүлсэн нь өмнөх оноос 30 орчим хувиар нэмэгдсэн бөгөөд өдрийн эмчилгээ болон амбулаторийн үзлэг, оношилгоо, эрт илрүүлэг зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, тасралтгүйгээр үзүүлж байна.
  • Ковид-19 халдвар үүсгэгч вирусын дэд хувилбарыг тодорхойлох шинжилгээг нэвтрүүлсэн. Улсын хэмжээнд лабораторийн оношилгооны чанарын хяналтыг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
  • Сүрьеэгийн илрүүлэлтийг өмнөх үеэс өсгөж, эмчилгээний амжилтыг НДББ-н орнуудтай харьцуулахад өндөр хадгалж, шинэ хөгжүүлэлтийн болон арга технологийн олон ажлыг нутагшууллаа.
  • Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогын хүрээнд 4-11 сарын хооронд  нийт ажилтнуудын үндсэн цалинг 25-34 хувиар нэмэгдүүлсэн. Мөн 9 ажилтанд орон сууцны урьдчилгаа болгон тус бүр 20 сая төгрөгийг олгож ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн.
  • Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 2,5 тэр бум төгрөгийн 7 хэсгийн засвар, өөрийн эх үүсвэрээр 768 сая төгрөгийн 4 хэсгийн засвар хийсэн. Хандив тусламжаар нийт 2,7 тэр бум төгрөгийн хэсэгчилсэн засвар болон тоног төхөөрөмжийг хүлээн аваад байна.

Түүнчлэн Эдийн засгийн хүнд үеийн даван туулахад Гашуун сухайт дахь салбар лабораторийн үйл ажиллагаа, тэнд ажилласан ажилтнуудын нөр их хөдөлмөр, хүчин чармайлт онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг баярын энэ өдөр цохон тэмдэглэхэд таатай байна.

Ирэх 2023 онд цахим шилжилтийн чиглэлээр бодлогын бичиг баримт, дүрэм журмуудыг нарийвчлан боловсруулж, хариуцлагажуулах чиглэлтэй ажиллана. Аль болох давхардсан үйл ажиллагаа, санхүүжилтийг нэгтгэх, шаардлагагүй үйл ажиллагааг зогсоох,  үр өгөөж өндөртэй үйл ажиллагааг нэмэгдүүлэх мөн ХӨСҮТ-н хэмжээнд өдөр тутмын үйл ажиллагааг  цаасгүй болгох чиглэлээр ажиллана. 

ХӨСҮТ-ийн хамт олон бид эв хүчээ нэгтгэн, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж чадах аваас ямар ч сорилт, бэрхшээлийг даван туулж чадна." гэдгийг онцлов.

Мөн Тайлангийн хурлын  төгсгөлд шилдэг ажилтан, шилдэг эмч, шилдэг тасаг болон Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичиг зэргээр шагнагдсан эмч, сувилагч, инженер, техникч, үйлчилгээний ажилтнуудын шагналыг  эмнэлгийн удирдлагууд гардуулан өглөө.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

  • Сүрьеэгийн клиникийн мэс заслын тасгийн зөвлөх эмч Ц.Рэнцэнмягмар

Эрүүл мэндийн яамны жуух бичгээр

  • Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасгийн асрагч Эрдэнэбилэг Отгонцэцэг
  • Эм зүйн албаны Эм найруулагч Найдансүрэн Өлзийсайхан
  • Олон эмийн дасалтай сүрьеэгийн 1-р тасгийн сувилагч Баярцэцэг Сэлэнгэ

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цолоор

  • Инженер техникийн албаны агааржуулалт салхивч, дулааны  Инженер Батсайхан Баатархүү
  • Эм зүйн албаны Эм зүйч Иванов Ариунжаргал
  • Халдварт өвчний тандалт судалгааны албаны Тархвар судлаач эмч Даваахүү Бямбацэрэн
  • Нян судлалын лабораторийн тасгийн их эмч Дэлгэржав Лхагвадорж

Оны шилдэгүүд

  • Оны шилдэг үйлчилгээний ажилтнаар  Хангамж үйлчилгээний албаны жолооч Ж.Жаргалсайхан
  • “Оны шилдэг ажилтан”-аар Мэдээлэл технологийн тасгийн инженер Д.ДОРЖПАГАМ
  • “Оны шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтэнээр Клиник биохимийн лабораторийн тасгийн лаборант Б.НАРАНЦЭЦЭГ
  • "Оны шилдэг сувилагч”-аар Халдвартын клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Д.НАРАНЦЭЦЭГ  
  • "Оны шилдэг судлаач”-аар Чанарын албаны дарга Б.БАТСҮХ
  • "Оны шилдэг удирдах ажилтан”-аар Хоол үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч Т.ОЮУНТУЯА
  • "Эмнэлгийн тусламжийн салбарын оны шилдэг их эмч”-ээр  Агаар дуслын халдварын 1-р тасгийн эрхлэгч Б.ДАВААХҮҮ
  • “Нийгмийн эрүүл мэндийн салбарын оны шилдэг их эмч”-ээр Халдварт өвчин тандалт судалгааны албаны вирүст гепатитын тасгийн эрхлэгч Д.БАДРАЛ
  • “Оны шилдэг тасаг”-аар  СҮРЬЕЭГИЙН КЛИНИКИЙН СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ
  • “Оны шилдэг алба”-аар ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБА тус тус шалгарлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643791
1 эможи

Зочин
2022-12-30 10:30
Энэ Нямхүү чинь зайлаагүй юм уу
Зочин
2022-12-29 09:38
Нямхүүгийн хэрэг юу болсон бэ? ХӨСҮТ бүгд эрүүгийн элемэнт хулгайч алуурчдаар дүүрсэн учраас адилдаа адил годилдоо годил гээд хэрэгсэхгүй болгуулчихсан уу?
DR. PRADHAN
2022-12-28 23:29
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-28 23:29
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up