ЭМЯ-аас “Өргөө амаржих газар”-т тоног, төхөөрөмж гардуулж, Төрөх, төрсний дараах тусгай тасгийг АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА ЭМЯ-аас “Өргөө амаржих газар”-т тоног, төхөөрөмж гардуулж, Төрөх, төрсний дараах тусгай тасгийг АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 28, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ-аас “Өргөө амаржих газар”-т тоног, төхөөрөмж гардуулж, Төрөх, төрсний дараах тусгай тасгийг АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2022 оны 12 сарын 28

Arslan.mn

2022 онд Эрүүл мэндийн яамнаас эх, нярай, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулсан.

Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Эрүүл мэндийн яамны 245 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн “Төрөх, төрсний дараах тусгай тасаг”-ийн иж бүрэн засварын ажил дуусч, ашиглалтад орлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо.



Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Энэ жил бид эх, нярайн орнуудыг 100 хувь шинэчилсэн бөгөөд Өргөө амаржих газарт 335 орыг төрөх болон хэвтэн эмчлүүлэх тасагт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна Нэгдсэн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн иж бүрэн засварын ажлыг 350 гаруй сая төгрөгөөр хийсэн бол өнөөдөр ийнхүү Төрөх, төрсний дараах тусгай тасаг ашиглалтад орж байна. Мөн тус эмнэлэгт дижитал суурин рентген аппарат, зөөврийн рентген аппарат, түргэн тусламжийн машин гэх мэт нийт 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 нэр төрлийн 67 тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо. Мөн тэрээр “Өргөө амаржих газрын захирлыг сонгон шалгаруулах ажил хуулийн дагуу зарлагдаж, өчигдөр материалаа хүлээн авч дууссан. Энэ сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалт хийгдэнэ.” хэмээлээ.



Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд хэлэхдээ “Эрүүл мэндийн яамнаас энэ оныг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулах, чанартай үзүүлэх зорилгоор Төрөх, төрсний дараах VIP тасгийг ашиглалтад оруулж байна.” гэдгийг энэ үеэр дурдаж байлаа.
Тус олон улсын стандартад нийцсэн VIP төрөх өрөөнд төрөх эх гэр бүлийнхэнтэйгээ байрлах боломжтой бөгөөд төрөх үйл явцад ч гэр бүлийнхэн нь хамт байх боломжтой аж. Өрөө тус бүр 00, душ, амралтын хэсэгтэй. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөр 60 мянган төгрөг байх тооцоолол гарч байна. Үүнийг хувийн төрөх эмнэлгүүдийн ижил үйлчилгээтэй харьцуулахад 16-20 дахин хямд үнэ юм.   



Ташрамд дурдахад 10 дугаар сараас хойш тус эмнэлэг гурав болон дөрөвдүгээр улирлын  үр дүнгийн урамшууллыг нийт ажилчидад бүтэн олгоод байна.







Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643784
0 эможи

keyboard_arrow_up