ХӨСҮТ: ОУЭМД-ийн Үндэсний зохицуулагч нарын дасгал сургуулилтад ДЭМБ-ын 10 гишүүн улс оролцлоо
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс жил бүр зохион байгуулдаг "Кристал ширээний дасгал сургуулилт"-д Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрэм (ОУЭМД)-ийн Үндэсний Зохицуулагч Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв ба ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цахимаар оролцлоо.
Тус сургалтад ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ОБEГ, ГЕГ, МЭЕГ зэрэг салбар хоорондын байгууллагын холбогдох 20 гаруй мэргэжилтнүүд оролцов.
Энэхүү дасгал сургуулилт нь ОУЭМД-ийн Үндэсний зохицуулагч нарын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг бөгөөд өнөөдрийн “Стандарт Кристал” дасгал сургуулилтад ДЭМБ-ын НДББ-ийн 10 гишүүн улс оролцлоо.