ДЭМБ-ын зөвлөх эрүүл мэндийн эдийн засагч ХӨСҮТ-д ажиллаж байна ДЭМБ-ын зөвлөх эрүүл мэндийн эдийн засагч ХӨСҮТ-д ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 19, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ-ын зөвлөх эрүүл мэндийн эдийн засагч ХӨСҮТ-д ажиллаж байна

2022 оны 11 сарын 28

Arslan.mn

Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх эрүүл мэндийн эдийн засагч Stacie Gobin 2022 оны 11 сарын 22-28-ны өдрүүдэд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-д ажиллаж байна.

Томуу нь улс орны цаашилбал дэлхийн нийгэм эдийн засгийн томоохон дарамтуудын нэг бөгөөд нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудлуудын нэг юм. Томуугийн шалтгаант нийгэм, эдийн засгийн дарамтыг тооцоолсноор улирлын томуугийн дархлаажуулалтын оновчтой стратегийг хэрэгжүүлэх, дархлаажуулалтанд хамрагдах эрсдэлт бүлгийн хүн амыг өргөжүүлэх, эрүүл мэндийн хязгаарлагдмал нөөцийг нийгмийн бүлгүүдэд зөв зохистой хуваарилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд дээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Одоогоор дэлхийн улс орнуудад томуугийн шалтгаант нийгэм, эдийн засгийн дарамтыг тооцсон судалгаа, тоо баримтууд хангалтгүй байгаа ба ихэвчлэн өндөр орлоготой улс орнуудад цөөнгүй судалгаанууд хийгдсэн байна. 

Манай улсын хувьд томуу, томуу төст өвчин улирлын шинж чанартайгаар жил бүр дэгдэлт хэлбэрээр гарсаар байна. Тиймээс, эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэн эмчлүүлж буй хувь хүн болон өрх, эрүүл мэндийн байгууллагад хэдий хэмжээний зардал гардаг талаарх судалгаа одоогоор хийгдээгүй байгаа. 

Arslan.mn

ХӨСҮТ, ТҮН АНУ-ын Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт, дэмжлэгтэйгээр 2021-2022 онуудад буюу 2 жилийн хугацаанд “Улирлын томуугийн эдийн засгийн дарамтын судалгаа”-г хийж гүйцэтгэсэн ба энэ хугацаанд коронавируст халдварын цартахал гарсан тул 3 дах жилийн судалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ судалгааны хүрээнд Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх эрүүл мэндийн эдийн засагч Stacie Gobin 2022 оны 11 сарын 22-28-ны өдрүүдэд ажиллаж байна.

Ажиллах хугацаанд ХӨСҮТ-ийн удирдлагууд болон мэргэжилтэнтэй нартай уулзан 3 дах жилийн судалгааг эхлүүлэх, эдийн засгийн талаас нэмэлт мэдээлэл авах талаар зөвлөмж өгөхөөс гадна Багануур дүүргийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан зөвлөмж өгсөн. Мөн ХӨТСА-ны тархвар судлагч эмч, мэргэжилтэн нарт халдварт өвчний эдийн засгийн дарамтыг тооцох аргачлалын талаар сургалт зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642943
0 эможи

keyboard_arrow_up