“Өнөөдөр дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр“ “Өнөөдөр дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Өнөөдөр дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр“

админ
2022 оны 12 сарын 01

Arslan.mn

“Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 34 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байдаг.

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий улс орнууд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг болсон юм.

Манай улсын хувьд ч жил бүр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд 2022 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт 341 хүн байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ХДХВ буюу ДОХ-ын тохиолдол хэрхэн бүртгэгдэж байсныг авч үзвэл:

  • 2020 онд 25 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 311
  • 2021 онд 16 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 327
  • 2022 он гарснаар 14 тохиолдол бүртгэгдэж, одоогоор нийт 341 халдварын тохиолдолтой байна.

Ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Халдварын хэлхээ

  • Халдварын эх уурхай – ХДХВ/ДОХ-той хүн
  • Өртөмхий байдал – бүх насны хүмүүс

ХДХВ-ийн халдварыг ямар тохиолдолд авахгүй вэ?

  • ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барихад
  • Жорлонгийн суултуураар, усан санд ороход, ханиах, найтаахад
  • Халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.

Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхгүй байх
  • Зүү тариур, мэс заслын хэрэгсэл, хурц иртэй багаж xэрэгслийг дамжуулан xэрэглэхгүй байх
  • Халдвартай эхээс урагт болон хөхний сүүгээр хүүхдэд тусах эрсдэлтэйг анхаарахыг зөвлөдөг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642898
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up