COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Халдварын шинээр батлагдсан тохиолдлуудын 67% нь ажлын байр, 38% гэр бүлийн хүрээнээс халдвар авсан

админ
2022 оны 11 сарын 25

Коронавируст халдварын Омикроны BQ.1.2, BF.7 дэд хувилбарын тархалт болон тандалт судалгааны үр дүнгийн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын 1,855 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 663-аар өссөн үзүүлэлт юм.

Мөн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь өнгөрсөн долоо хоногт 8.3 хувь болж, 2.4 хувиар нэмэгдсэн бөгөөд нас баралт хүртэл бүртгэгдсэн гэдгийг хэллээ.

Түүнчлэн Омикроны дэд хувилбар бүртгэгдсэнээс хойш халдварын тархалтын онцлогийн талаар тандалт судалгааг хийхэд эерэг бүртгэгдсэн тохиолдлуудын 67 хувь нь ажлын байр дээрээ халдвар авч байгааг онцоллоо.

Энэ тухай "Эерэг бүртгэгдсэн тохиолдлуудын 67 хувь нь ажлын байр дээрээ халдвар авсан бол 38 хувь гэр бүлийн хүнээс халдвар авсан гэх үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, ажлын байр дээрээ коронавирусийн халдвар авах тохиолдол их байгаа тул ажлын байр дээрх халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах хэрэгтэй.

Ялангуяа нэг өрөөнд олуулаа суудаг, хамт өдрийн хоол иддэг тохиолдолд дунд нь халдварын шинж тэмдэг илэрсэн хүн байвал аль болох ийм харилцаа үүсгэхгүй байх арга хэмжээг авах шаардлагатай.

Мөн халдвар батлагдахаас өмнөх тав хоногийн хугацаанд иргэдийн олон нийтийн газруудаар үйлчлүүлсэн байдлыг авч үзэхэд тэдгээр хүмүүсийн 40 хувь нь дэлгүүр, 29 хувь нь эмнэлэг, 23 хувь нь эмийн сан, 20 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлсэн гэх мэдээллийг өгч байна. Тиймээс дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг зөвлөж байна" гэв.

Түүнчлэн батлагдсан тохиолдлуудын 91.4 хувьд ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол 8.6 хувьд нь огт шинж тэмдэг илрээгүй гэжээ.

Илэрсэн шинж тэмдгийг авч үзвэл

  • 68 хувь нь хоолой өвдөх, хөндүүрлэх,
  • 64 хувь нь хуурай ханиалгах,
  • 58 хувьд нь хамар битүүрэх,
  • 53 хувь нь нус гоожих,
  • 35 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642705
0 эможи

keyboard_arrow_up