УНТЭ “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган“-ыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна УНТЭ “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган“-ыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган“-ыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний III чуулган“ өнөөдөр /2022.11.25/ болж байна.

Монгол Улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой тус чуулганд   улсын, аймаг, дүүргийн нийт 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, АШУҮИС-ийн Уушги харшлын  тэнхимийн профессор С.Мөнхбаярлах нар үг хэлсэн бөгөөд АШУҮИС-ийн АУ-ны эрх зүй, боловсрол судлалын тэнхимийн багш Э.Ганбат хүндэтгэлийн лекц уншлаа.

Arslan.mn

Энэ жилийн чуулганы хуралд 100 гаруй ховор тохиолдлын илтгэл ирүүлснээс эхний шатанд шалгарсан Эмгэг судлалын үндэсний төв, АШУҮИС, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ,  ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд ховор тохиолдлын илтгэлийг хэлэлцүүлж, түүнээс ШИЛДЭГ ГУРВАН ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДЛЫГ шалгаруулж, мөнгөн урамшуулал олгох юм.

"Эмнэлзүйн ховор тохиолддог өвчлөлийг эрт илрүүлж, оношлох боломжийг бүрдүүлж байна"

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал "УНТЭ дээр  “Эмнэлзүйн ховор тохиолдлын чуулган” гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.  Эхний жилд анх санаачлан зохион байгуулахад “ ховор тохиолдол” гэж ийм өвчин байдаг гэдэг дээр илүү ач холбогдол өгч хэлэлцүүлэг хийдэг байсан. МУ-ын хүн ам цөөтэй тул ховор өвчний тохиолдол харьцангуй бага байдаг. Тиймээс нийт элбэг тохиолддог ховор өвчнүүдэд  илүү анхаараад ажиллаж байна. Учир нь элбэг тохиолддог өвчнөөр өвдсөн хүмүүс их хохирч,  гадагшаа явахад их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатай болдог  кейсүүд  бас их байдаг гэдгийг харуулах зорилгоор  анх  зохион байгуулж байсан.

Үндэсний чуулганд жилээс жилд оролцож байгаа эмч, мэргэжилтнүүдийн  тоо нэмэгдэж байна. Энэ жил гэхэд 100 гаруй илтгэл ирүүлсэн байна. Тухалбал, өрхийн, сум, дүүгийн болон лавлагаа шатлалын бүх эмнэлгүүдээс илтгэл ирсэн байна. Илтгэлүүдээс харахад бараг “ийм өвчин байдаг юм уу” гэж асуухаар мэдэхгүй тохиолдлууд ч байна. 

Өнөөдрийн үндэсний чуулганы хамгийн онцлог нь эмнэлзүйн ховор тохиолддог өвчний кейсүүдээс  эмч, мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож дараа дараагийн эмнэлзүйн үйл ажиллагаандаа анхаарч ажиллаж, түүгээр дамжуулан ховор тохиолдлын өвчлөлийн эмчилгээг сайжруулах ач холбогдолтой болж байна. Мөн эмнэлзүйн ховор тохиолддог өвчлөлийг эрт илрүүлж, оношлох боломжийг бүрдүүлж байна” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642689
0 эможи

DR. PRADHAN
2022-12-28 23:30
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-28 23:30
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Oyun
2022-11-27 08:00
Emchiluulj boloh esehiig 1-r emnelgiin emchees zovlogoo avahad ta Tolgoihoo oroinoos holiinhoo uliig hurtel ymar l erhten bn ter bugdiin Havdariin shinjilgeeg ogsonii daraa ene asuudal shiidegdene gej zovloson.Tiimd MGL d emchilegdehgui ym bn gel bi oilgoson. Tiim baih uchirtai ym bolov uu. Hogshin minii bodloor bol buh ergten geheer 20. 30 aad habdariin shinjilgee ogoh bolood bgaa ym.?????
Oyun
2022-11-27 07:52
Bolomj bgaa bolov uu gej 1-r emnelgiin tsusnii emchees zovlogoo abhad ta tolgoinii oroinoos holiin jl hurtel ymar l erhten bn ter bugdiin havdariin shinjilgee ogsonii daraa yvaj esehiig shiidej boloh ym gesen zovlogoog ogson ym. Tegeheer ene emchiin zovlosnoor minii buh erhten havdartai bolson tohioldolg l gadagshaa yvj emchiluuleh bolj bn
Oyun
2022-11-27 07:46
Ferretin buyu GEN4 iig MGL d emchilj chafahgui bi ofoo 8 dahi nilteigee zolgoj bn.Emd emchileh bolomjgui bol gadagshaa ybj
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up