11 дүгээр хороололд байрлах ГССҮТ-ийн Түлэгдлийн төв эмнэлгийн засвар дуусаж, тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ 11 дүгээр хороололд байрлах ГССҮТ-ийн Түлэгдлийн төв эмнэлгийн засвар дуусаж, тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

11 дүгээр хороололд байрлах ГССҮТ-ийн Түлэгдлийн төв эмнэлгийн засвар дуусаж, тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ

2022 оны 11 сарын 03

Arslan.mn

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь энэ сарын 1-нээс 11 дүгээр хороололд байрлах хуучин байрандаа нүүн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх бөгөөд амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлнэ. 

Arslan.mn

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын хоёр өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулжээ.

Түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээ авах шаардлагатай бол Сүхбаатар дүүрэгт байрлах хуучнаар Түлэнхийн төвийн байр буюу 11 дүгээр хорооллын “Түлэгдлийн эмнэлэг”-т хандах боломжтойг ЭМЯ мэдээлэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642075
0 эможи

keyboard_arrow_up