УХТЭ: Аймаг, дүүргийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамрууллаа УХТЭ: Аймаг, дүүргийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамрууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: Аймаг, дүүргийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамрууллаа

2022 оны 11 сарын 02

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасаг “Мөрний эмгэгийн үеийн менежмент” сэдэвт багц цагийн сургалтыг төв эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ялангуяа хамтын ажиллагаатай зүүн бүсийн 5 аймаг, алслагдсан 3 дүүргийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, тусгай мэргэжилтнүүдэд зориулан 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Arslan.mn

Тус сургалтыг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ манай эмнэлэг нь Үндэсний оношилгоо эмчилгээний төв болж өргөжиж, тусламж үйлчилгээг төрөлжүүлэн үзүүлж байгаа тул ахисан түвшний сургалтуудаар эмч, мэргэжилтнүүдэд цогц мэдлэг олгож байгаагийн нэг жишээ бол өнөөдрийн сургалт юм гэж онцоллоо.

Энэхүү сургалтад нийт 219 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд мөрний эмгэгийн шалтгаан, эмгэг жам, үзлэг, оношилгоо, эмийн эмчилгээ, мэс засал, сэргээн засах эмчилгээ, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар орчин үеийн дэвшилтэд технологийн цогц мэдлэг, мэдээлэл олгосон, эмнэлзүйн сургалтыг хийсэн үр өгөөжтэй сургалт болсон байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642023
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up