Ц.Билэгтсайхан: Томуугийн эсрэг 545 мянган хүн тун вакциныг хүлээн авсан. Дархлаажуулалт хэвийн явагдаж байна Ц.Билэгтсайхан: Томуугийн эсрэг 545 мянган хүн тун вакциныг хүлээн авсан. Дархлаажуулалт хэвийн явагдаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Билэгтсайхан: Томуугийн эсрэг 545 мянган хүн тун вакциныг хүлээн авсан. Дархлаажуулалт хэвийн явагдаж байна

2022 оны 10 сарын 28

Arslan.mn

Томуугийн вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдэд хийж байна.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан мэдээлэхдээ  " Томуугийн улирлыг угтаад томуугийн вакциныг хийхээр ажиллаж байна. Энэ жил манай улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авч өгөхөөр болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 45,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 545,000 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.

БНСУ-д үйлдвэрлэгдсэн Грийн кросс үйлдвэрийн томуугийн эсрэг А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх  вакциныг сонгон авсан. 

БНСУ-д үйлдвэрлэгдсэн Гринпрос үйлдвэрлэгчийн вакциныг сонгон авсан. 

Томуугийн вакцинжуулалтыг дараах байдлаар хийнэ.

  •  0-5 насны хүртэлх насны  214,060 хүүхэд
  • Жирэмсэн 42,220 эх
  • 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүн - 218,720
  • Эрүүл мэндийн байгууллага бусад алан хаагчдад - 500,000 хүн тун вакцин хийх төлөвлөгөө гарч, вакцинжуулалт хийгдэж байна.

Тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг асран хамгаалагчаас зөвшөөрөл авсны дагуу цэцэрлэгүүдтэй хамтран хийж байна. Өнөөдрийн байдлаар 36,534 хүүхэд, 553 жирэмсэн эх, 65-аас дээш насны 13,287 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна. 

Томуу, томуу төст өвчний идэвхжилт нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд цэцэрлэг, сургуулийн бага, дунд насны хүүхдүүдэд асран хамгаалагчид онцгой анхаарах шаардлагатай байна. Хамгийн гол шинжлэх ухааны үндэслэлтэй дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна." гэв.

Дээрх бүлгийн хүмүүс нь томуу, томуу төст өвчинд өртөх улмаар хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641876
0 эможи

Ц.Билэгтсайхан
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up