Б.Эрдэнэбулган: Улсын Хоёрдугаар эмнэлэг 318 нэр төрлийн тусламж, үйлчилгээг 472 болгон НЭМЭГДҮҮЛЛЭЭ Б.Эрдэнэбулган: Улсын Хоёрдугаар эмнэлэг 318 нэр төрлийн тусламж, үйлчилгээг 472 болгон НЭМЭГДҮҮЛЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Эрдэнэбулган: Улсын Хоёрдугаар эмнэлэг 318 нэр төрлийн тусламж, үйлчилгээг 472 болгон НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2022 оны 10 сарын 28

Arslan.mn

Өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хэрхэн бодит үр дүн гарсан, цаашид хийгдэх томоохон ажлуудаа танилцуулах хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ болон Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган мэдээлэлдээ “Хоёрдугаар эмнэлгийн хувьд өнгөрсөн 2021  онд 318 оношны бүлгийн хамаарал бүхий өвчинд эмчилгээ, үйлчилгээ хийдэг байсан бол энэ 2022 онд 472 оношийн бүлэг болгон нэмэгдүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих болсноор тусламж, үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэх, зарим батлагдсан оношилгоо эмчилгээг өөрийн оронд нутагшуулах боломж, нөхцөл бүрдэж байгааг харуулж байгаа юм. 

Манай эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдэхийн хэрээр  эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэн сургах, мэргэшүүлэх, тухайн чиглэлээр бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж ажиллах хэрэгцээ, шаардлага цаашдаа үүсэж байгаа юм. 

Түүнчлэн бид өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд ажилчдынхаа цалинг нэмсэн. Цаашид судалгаатайгаар үе шаттай арга хэмжээ авах бөгөөд ялангуяа сувилахуйн мэргэжилтний цалинд илүү анхаарч ажиллана. 

Хоёрдугаар эмнэлэг ирэх жил буюу 2023 онд эмч, ажилтныхаа цалин, хөлсийг хийснээр нь буюу бодитоор үнэлэх тогтолцоо руу шилжинэ. Эмнэлэг өөрөө ч , хүнээ ч хөгжүүлэх шаардлага үүсэж байгаа учраас менежментийн цогц арга хэмжээг ав ажиллахаар төлөвлөж байна" хэмээн онцоллоо. 

Ташрамд дурдахад Улсын Хоёрдугаар эмнэлгийн хувьд зүүн бүсийн 5 аймаг, алслагдсан гурван дүүргийн иргэдэд тусламж, үйлчилгээгээ үзүүлдэг. Өнгөрсөн долоо хоногт шинээр Харвалтын нэгжээ нээж, харвалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд 100 гаруй хүнд тусламж, үйлчилгээгээ үзүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641870
0 эможи

Үйлчлүүлэгч
2022-10-28 16:31
Сөнөсөн эмнэлэг
Б.Эрдэнэбулган
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up