Б.Хишигжаргал: Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 саяыг олгосон Б.Хишигжаргал: Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 саяыг олгосон
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хишигжаргал: Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 саяыг олгосон

2022 оны 10 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээс хойш эмнэлгүүдэд ямар өөрчлөлт гарсан талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тухайлбал, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/ энэ онд 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд 30 сая хүртэлх төгрөг олгожээ.

Энэ тухай УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал "2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн үрд дүнд ажилчдадаа нэг тэрбум төгрөгийг анх удаа 13 дахь сарын цалин болгож хуваан олгосон.

Мөн энэ жил 33 эмч, ажилтанд орон сууцны урьдчилгаа болгож, 30 сая хүртэлх төгрөгийг тус бүр олгосон. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг банкуудтай гэрээ хийх замаар ипотекийн зургаан хувийн зээлд хамруулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дээрх 33 ажилтан өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр орон сууцанд орох боломжтой болсон.

Түүнчлэн манай эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд дөрвөн томоохон тасаг, нэгж дээрээ их засварыг хийж байгаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтад өөрийн дотоод нөөц бололцоогоор 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өмнө нь тоног төхөөрөм, багаж зэрэг эвдэрсэн тохиолдолд эрүүл мэндийн яам болон бусад газар руу хэлж мэдэгдээд засна гэж бүтэн сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр өөрсдөө дор нь засаж шинэчлээд явах боломж бүрдсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641869
0 эможи

keyboard_arrow_up