“Сүрьеэ болон ям өвчний хяналт” SATREPS төслийн хүрээнд Японы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор ХӨСҮТ-д ажиллаа “Сүрьеэ болон ям өвчний хяналт” SATREPS төслийн хүрээнд Японы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор ХӨСҮТ-д ажиллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Сүрьеэ болон ям өвчний хяналт” SATREPS төслийн хүрээнд Японы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор ХӨСҮТ-д ажиллаа

2022 оны 10 сарын 27

Arslan.mn

Япон-Монголын хамтран хэрэгжүүлж буй "Сүрьеэ болон ям өвчний хяналт” SATREPS төслийн хүрээнд Японы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор, АУ-ы доктор С.Митарай 2022 оны 10 сарын 17-25 ны хооронд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д ажиллаа. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, дэд захирал Ж.Байгалмаа, Ц.Чинбаяр, СТСА-ы дарга АУ-ы доктор Э.Оюунчимэг, НЛА-ны дарга АУ-ы доктор Б.Бумдэлгэр нартай уулзаж төслийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны төлөвлөлт, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Япон улсын ЖАЙКА болон Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллага (AMED)-ын санхүүжилтээр "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (SATREPS) -ийн халдварт өвчний талбарт” Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг 2019 онд баталж, Монгол улс хамтран 2020 оны 11 сараас эхлэн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын удирдлага дор ХӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн, Хоккайдо их сургууль, Сүрьеэ судлалын хүрээлэн хамтран гүйцэтгэж, БШУЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, Сангийн яам хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Сүрьеэгийн лавлах лабораторид 

  • Далд сүрьеэг илрүүлэх ИГРА шинжилгээг нэвтрүүлж, 
  • Шингэн тэжээлт орчинд сүрьеэгийн эсрэг шинэ эмүүдийн тэсвэржилт тодорхойлох шинжилгээнд үнэлгээ хийж,
  • Геномын дараалал тогтоох шинжилгээний бэлтгэл ажлыг хангуулж,
  • Хийгдэж буй судалгаа, шинжилгээнд зөвлөгөө өгч цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцав.

Arslan.mn

Мөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторид зочилж, малын сүрьеэг (m.bovis) илрүүлэх шинжилгээний илрүүлэлтийн байдалд зөвлөгөө өглөө.

Уг төслийн хэрэгжилтийн хугацаанд төслийн баг Монгол улсад сүрьеэ болон ям өвчнийг хүн болон малын дундаас эрт илрүүлэх, халдварыг илрүүлэх,  хүн, малын хооронд халдварын дамжих эрсдэлийг үнэлэх, өвчний тархалтыг тогтооход шинжлэх ухааны үндэслэлтэй суурь нотолгоог бүрдүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641810
0 эможи

ХӨСҮТ
Ц.Билэгтсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up