ХӨСҮТ анх удаагаа cүрьеэгийн далд халдварыг илрүүлэхэд “Интерферон-гамма“ тодорхойлох шинжилгээг НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ ХӨСҮТ анх удаагаа cүрьеэгийн далд халдварыг илрүүлэхэд “Интерферон-гамма“ тодорхойлох шинжилгээг НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ анх удаагаа cүрьеэгийн далд халдварыг илрүүлэхэд “Интерферон-гамма“ тодорхойлох шинжилгээг НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2022 оны 10 сарын 25

Arslan.mn

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран 2020-2021 оны хооронд “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн эхний шатыг KОЙКА-ийн иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилттэйгээр амжилттай хэрэгжүүлсэн. 

Уг төслийн үргэлжлэх шатыг 2022-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр болж, энэ оны 4 дүгээр сарын 11-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд сүрьеэгийн оношилгоонд дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж өнөөдөр “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах" төслийн нээлт боллоо. 

Arslan.mn

Тус төслийн ажлын хүрээнд энэ оны сүүлийн улирлаас эхлэн сүрьеэгийн далд халдварын оношилгоог сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийг түшиглэсэн интерферон-гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг үндэсний төвийн түвшинд анх удаагаа нэвтрүүлж эхэлжээ.

Ингэснээр Нийслэлийн төвийн 6 дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болж байна. Шинжилгээ нэвтэрснээр тухайн насны бүлэгт хамаарах хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм. 

"Сүрьеэгийн халдварыг илрүүлэх Интерферон гамма тодорхойлох шинжилгээг нэвтрүүлснээр иргэдэд чирэгдэлгүй, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл улам сайжирлаа "

Arslan.mn

Энэ үеэр арга хэмжээг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ "Халдварт өвчнөөс сэргийлэх, хяналтанд оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношилох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр, нийгэмд халдвар тархах эрсдлийг бууруулахад байдаг. 

Ялангуяа сүрьеэ өвчний үед түүний ойрын хавьтлуудыг илрүүлэх, үзлэг шинжилгээнд хамруулах, хяналтанд оруулах, эрүүлжүүлэх нь тандалт сэргийлэлтийн нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. 

Сүрьеэ өвчин нь архаг явцтай, урт хугацааны эмчилгээ, хяналт хийгддэг, ялангуяа ойрын хавьтлуудыг 2-3 жилийн хугацаанд хэд хэдэн удаагийн давтамжтай үзлэг, шинжилгээнд хамруулахад хүн хүч, орчин үеийн шинэ технологи бүхий тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт хийж байгаа нь хэд хэдэн чиглэлээр ихээхэн ач холбогдолтой болж байна. 

Тухайлбал, үйлчлүүлэгчийн амьдарч буй гэрт хамгийн ойр ӨЭМТ, хороонд очиж үйлчлэх, мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ирэх боломжгүй алслагдсан болон хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, урт хугацааны асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд гэрт нь хүрч үйлчлэх үйлчилгээг шинээр эхлүүлэхийн зэрэгцээ, сүрьеэгийн халдварыг илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээг нэвтрүүлснээр иргэдэд чирэгдэлгүй, олон удаа эмнэлэгт ирэх тоог бууруулах зэргээр үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл улам бүр сайжирч байна. 

Сүүлийн 8 жилийн хугацаанд хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гардан ажиллаж байгаа НЭМГ, Нийслэлийн төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүрьеэгийн диспансер, ӨЭМТ, хороодын дарга, удирдлага, эмч, ажилтанууд болон бидний хүрч чадахгүй орон зайг гүйцээж хамтран ажиллаж байгаа ТББ-уудын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн зэрэгцээ өмнөх олон жилийн туршлага дээр суурилан шинэ төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. 

Мөн Японы Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Микобактерийн лавлагаа болон судалгаа шинжилгээний хэлтэсийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Сатоши Митарай танд талархал илэрхийлье. 

Олон жилийн хугацаанд манай төвтэй хамтарсан төслийг тогтвортой, үр ашигтай, амжилттай хэрэгжүүлж буй Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Монгол дахь төлөөлөгчийн газар, мөн КОЙКА олон улсын байгууллагад дахин талархал илэрхийлж, өнөөдрийн арга хэмжээнд амжилт хүсье" гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641735
0 эможи

ХӨСҮТ
Ц.Билэгтсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up