УГТЭ, БНСУ-ын хамтарсан баг 9 хүүхдэд зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс засал хийлээ УГТЭ, БНСУ-ын хамтарсан баг 9 хүүхдэд зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс засал хийлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ, БНСУ-ын хамтарсан баг 9 хүүхдэд зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс засал хийлээ

2022 оны 10 сарын 25

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын анагаах ухааны төвтэй хамтран Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж, үйлчилгээний чадавх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. 

Тус үйл ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн хүүхдийн зүрхний мэс засалч Ким Үн Хан профессороор ахлуулсан зочин профессорын баг хүрэлцэн ирж, УГТЭ-т энэ сарын 16-23-ны өдрүүдэд ажиллалаа.

Энэ үеэр эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран ажлын байрны мэс заслын сургалт зохион байгуулж, зүрхний төрөлхийн гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүллээ.

Хамтарсан баг энэ удаа нийт 95 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, үүнээс уушгины венийн бүтэн буруу оролт, гол судасны нумын гажиг, Эбштейн гажиг, ховдол тосгуурын нэгдсэн суваг, уушигны артерийн хавхлагын гажиг зэрэг хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг оношлогдсон 45 хоногтойгоос 16 нас хүртэлх насны нийт 9 хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна. 

Энэ удаагийн мэс засалд хагас цусны зохиомол эргэлтийн шинэ арга технологийг түлхүү ашигласны зэрэгцээ зарим дотоод, гадаадын эмнэлгийн байгууллагуудад өмнө нь мэс засалд ороод үр дүнгүй байсан хүүхдүүдэд давтан мэс засал хийж, эмчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн байна.

Мөн ажлын байрны мэс заслын сургалтыг нийт эмч мэргэжилтнүүдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор мэс заслын явцыг бодит цагаар Head Lamp ашиглан мэс заслын өрөөнөөс сургалтын өрөөн дэх эмч нарт хүргэх байдлаар сургалтын дэвшилтэт арга техникийг ашиглаж зохион байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641728
0 эможи

keyboard_arrow_up