С.ЭНХБОЛД: Нийт мэс заслын 40 хувийг “ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН“ аргаар хийж байна С.ЭНХБОЛД: Нийт мэс заслын 40 хувийг “ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН“ аргаар хийж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: Нийт мэс заслын 40 хувийг “ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН“ аргаар хийж байна

2022 оны 10 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр Монголын мэс засалч нарын холбооны 14 дүгээр чуулган "ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” нэрийн дор зохион байгуулагдаж байна. Чуулганы нээлтэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, МУ-ын Хүний гавъяат эмч Б.Бейсен, МУ-н хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав, ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох болон бусад албаныхан оролцлоо.

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 200 гаруй мэс заслын эмч нар оролцож, өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи тэр дундаа бага хөнөөлт мэс засал болох дурангийн мэс засал, дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар зөвлөлдөж байна. 

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

Дэлхийн мэс заслын чиг хандлага нь бага хүрцтэй буюу дурангийн мэс засалруу илүү чиглэж, хөгжиж байна. Тэгвэл Монгол Улсад хийгдэж буй мэс заслын 40 орчим хувийг дурангийн мэс заслын аргаар хийж байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс сүүлийн 12 жилд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтыг хоёр жилийн хугацаанд хийсэн. 2021-2022 онд Засгийн газар болон ЭМЯ-наас 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн 15 аймагт урологийн дуранг суурилуулан, найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хийж эхэлсэн. Үүнээс гадна зөвхөн нийслэлд хийддэг байсан судсан дотуурх мэс заслын эмчилгээг зургаан аймагт хийдэг боллоо.

Мөн хавдрын мэс заслыг зөвхөн ХСҮТ-д хийх биш төр, болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс гадна орон нутгийн эмнэлгүүд хийж эхэлсэн ба лавлагаа шатлалын болон орон нутгийн 6 эмнэлгийг тус бүр нь 350 орчим сая төгрөгийн хавдрын мэс заслын үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаад байна.

Arslan.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав: 

Сүүлийн жилүүдэд дурангийн мэс засал манай улсад олон улсын түвшинд хүрэхүйц хэмжээнд хөгжсөн. Монголд хийгдэж байгаа мэс заслын 40 орчим хувийг дурангийн мэс заслын аргаар хийж байна. Дурангийн мэс заслын хамгийн том давуу тал нь өвчтөнд үүсэх хүндрэл болон техник ажиллагаа багатайгаас гадна эрхтэн системийг бага гэмтээдэг давуу талтай. Өнөөдрийн хурлаар бид дурангийн мэс заслыг нийслэл, орон нутгийн бүх мэс заслын эмч нар эзэмшиж, үйлчилгээнд нэвтрүүлэх асуудлыг түлхүү тавьж байна.

Arslan.mn

Монголын мэс засалч эмч нарын холбооны Гүйцэтгэх захирал АУ-ны доктор Д.Баян-Өндөр

Бид энэ удаагийн мэс заслын чуулганыг "ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбар энэ жил аюулгүй байдлын чиглэлээр маш том бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ЭМЯ, Монголын мэс заслын эмч нарын холбоотой хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр орон нутгийн мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээний үнэлэмж, багаж тоног төхөөрөмж ямар түвшинд байна гэдэг дээр үнэлгээ хийсэн. Тус үнэлгээнээс харахад эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүртээмж боломжийн байгаа ч үйл ажиллагааны явцын зарим нэгэн үйлийг засах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан. Цаашид энэ төсөл үргэлжилнэ.

Дурангийн мэс засал хөгжиж байгаа нь энд ирсэн 70 гаруй илтгэлээс харагдаж байна. Бид эдгээр илтгэлүүдээс сонгон шалгалуулалт хийж 30 орчим илтгэлийг хэлэлцүүлнэ. 

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр

ЭХЭМҮТ нь эх, хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлдэг Монгол Улсдаа ганцхан эмнэлэг. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас эмнэлгийн байгууллагуудад ачаалэл үүссэн хэдий ч манай Ерөнхий мэс засал болон хүүхдийн цээж, бөөр, бүдүүн шулуун гэдэсний тасгууд маань мэс заслын арга, техник, инновацийг эмчилгээ, үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлж байна. Үүний тод жишээ нь бүх төлөвлөгөөт мэс заслын 35-40 хувийг дурангийн мэс заслын аргаар хийдэг боллоо. Мөн хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэйгээ телеметцин ашиглан тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бол нярайн төрөлхийн амьсгал болон хоол боловсруулах эрхтэний тогтолцооны гаж хөгжлийг ураг байх үед нь оношилж, мэс заслын тусламжийг цаг алдалгүй үзүүлж байна. 

Arslan.mn

Энэ үеэр 22 илтгэл тавигдах бөгөөд шилдэг аман илтгэл, шилдэг ханан илтгэл, шилдэг тохиолдлын танилцуулга болон шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалч эмч нарыг тодруулах юм.

Монголын Мэс заслын эмч нарын холбоо нь 1998 онд Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж, 2016 оноос Монголын Мэс засалч эмч нарын холбоо гэсэн нэртэйгээр ажиллаж байна. Тус холбоо нь бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа салбар бүрийн мэс заслын эмч нарын хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, нэгтгэн хамруулахын төлөө ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641656
2 эможи

Лхагва
2022-10-24 07:48
Өдөр шөнө өглөө орой, амралт баяр , бүтэн хагас өдрийг мэдэхгүй зүтгэдэгимэс заслын эмч нар маань нэг чгэсэн өдөр сэтгэл амар сайхан баярлах болтугай
keyboard_arrow_up