А.Ханхонгор: Хорт хавдрын мэс засалд орсон өвчтөнүүд хоёр жилийн хугацаанд хяналтад байдаг А.Ханхонгор: Хорт хавдрын мэс засалд орсон өвчтөнүүд хоёр жилийн хугацаанд хяналтад байдаг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

А.Ханхонгор: Хорт хавдрын мэс засалд орсон өвчтөнүүд хоёр жилийн хугацаанд хяналтад байдаг

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн бөөрний мэс заслын тасаг нь бөөрний хавдрын үеийн мэс заслын эмчилгээ, тусламжийг үзүүлж байна. Энэ талаар УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн мэс заслын эмч А.Ханхонгор зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тэрбээр "   Бөөрний мэс заслын тасаг нь бөөр, шээсний замын өвчлөлийн бүх төрлийн  тусламж үйлчилгээг  үзүүлж байна. Үүнд бөөр шээсний замын чулуужих өвчин, хрт хавдар, бөөрний хавдар, түрүү булчирхай болон давсагны  хавдар, түрүү булчирхайн хоргүй томрол, эрэгтэйчүүдийн  үд эс судлалын мэс засал зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг зөвлөх нэг эмч, нийт дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэй тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Бөөрний хорт хавдрын үед  бөөрний хорт хавдрыг хэсэгчлэн болон бүхэлд нь тайрах аргаар хийдэг. ҮҮнийг хэвлийн дурангаар болон нээлттэй  мэс заслын аргаар хийж байна. Тухайлбал, олон улсын стандартаар  хэвлийн арын зайгаар  бөөрний хорт хавдрыг хэсэгчлэн тайрах мэс заслыг түлхүү хийж байна. 

Дурангийн мэс засал нь нээлттэй мэс засалтай харьцуулахад шарх, сорив бага байдаг бөгөөд мэс засалд орсон хүн амьдралын энгийн хэв маягт ороход хурдан. Жишээлбэл, 5-6 хоног л зарцуулж байгаа. 

Хорт хавдрын мэс засалд орсон өвчтөнүүд 2 жилийн хугацаанд хяналтад байдаг. Үүнээс хойш хяналтыг 5 жил дотроо өвчтөний өөр бусад эрхтэнд хавдрын үсэрхийлэл гарахгүй бол тухайн хүн бүрэн эдгэрсэн гэж үзэж байгаа. Хорт хавдрын дараах хяналт болон тусламж үйлчилгээг манай эмнэлэг хийж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641615
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up