ХӨСҮТ: Харьяалал харгалзахгүй томуугийн эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байна ХӨСҮТ: Харьяалал харгалзахгүй томуугийн эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Харьяалал харгалзахгүй томуугийн эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байна

2022 оны 10 сарын 15

Arslan.mn

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаа энэ үед Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/ томуугийн тусламж үйлчилгээг үзүүлж, хэвтэх шаардлагатай хүүхдүүдийг эмчлэхээр ор дэлгэн ажиллаж эхэлжээ.

ХӨСҮТ-д харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээ авах боломжтойг салбарынхан хэлж байна.

Түүнчлэн улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна.

Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар дархлаажуулах аж.

Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий

  • 65-аас дээш насны
  • архаг хууч өвчтэй хүн ам
  • эрүүл мэндийн ажилтан,
  • 1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна.

Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.

Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.

Томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана.

Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас уриаллаа.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641394
0 эможи

Зочин
2022-10-15 13:48
Манай сбд ийн 7р хорооны өрхийн эмнэлэг лав 65 аас дээш настангуудад баг ирсэн гээд вакцин хийгээгүй шүү
Зочин
2022-10-15 13:46
2021 онд 69 настай хүнд томуугийн вакцим бага ирсэн гээд хийгээгүй шүү судалгаагаар яг хүнд хүрэлцэхээр өгч байгаарай
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up