Ц.Эрдэмбилэг: Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан П.Энхцэцэгийг Өргөө амаржих газрын дарга нь өөрөө дур мэдэн томилсныг ЭМЯ-аас шалгаж байна Ц.Эрдэмбилэг: Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан П.Энхцэцэгийг Өргөө амаржих газрын дарга нь өөрөө дур мэдэн томилсныг ЭМЯ-аас шалгаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 03, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Эрдэмбилэг: Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан П.Энхцэцэгийг Өргөө амаржих газрын дарга нь өөрөө дур мэдэн томилсныг ЭМЯ-аас шалгаж байна

2022 оны 10 сарын 14

Arslan.mn

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр " Шалгалтаар нэлээдгүй олон зөрчил илэрсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар  бүтэц, орон тоо, дүрмийг баталсан байдаг. Гэтэл Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг дур мэдэн  сонгон шалгаруулалттай холбоотой заалтуудыг  өөрчилсөн байсан. Мөн харьяаны доор ажиллах ёстой үүргүүдээ дэд захирлууддаа шилжүүлсэн болон  санхүүгийн зөрчлийн асуудлууд илэрсэн.  Үүнийг ЭМЯ-ны хяналт шинжилгээ, дотоод аудитын газраас илрүүлэн 2022 оны 8-р сарын 22-нд  зөвлөмж бүхий албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу нэг сарын  хугацаатай албан даалгавар өгсөн. Үүний дагуу хяналтын шалгалтаар хэрэгжилтийн биелэлттэй танилцахад  зөрчлүүд хэвээрээ байсан. Хугацаатай өгсөн үр даалгавар, зөвлөмж биелэгдээгүй болох нь тогтоогдсон.

Түүнчлэн ажилчдаас ирсэн гомдлын ихэнх нь  ёс зүйтэй холбоотой гомдлууд байсан учир ЭМЯ-ны дэргэдэх Эмч, эмнэлгийн ажилчдын ёс зүйн хорооноос шалгалт хийсэн. Эмнэлгийн ажилчидтай уулзаж, асуумж, мэдээлэл авсан. Дүгнэлтээр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын дүрмийн 11 төрлийн заалт зөрчсөн байсан нь тогтоогдсон.  Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд Ж.Энхцэцэг даргаас  тайлбар мэдээлэл авсан.  Ж.Энхцэцэг дарга тухайн үед ёс зүйн хорооны дүгнэлт, Хяналт шинжилгээ, дотоод аудитын дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Үүний дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг тухайн үед өгч байсан. Тиймээс процессын дагуу уржигдар буюу аравдугаар сарын 12-ны өдөр Ж.Энхцэцэг даргыг чөлөөлөхөөр хуулийн дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж, ажлаас чөлөөлөх тушаал нь өчигдөр гарсан. Тэгэхээр ЭМ-ийн сайдыг “сошиалаар ажлаа хийлээ” гэсэн шүүмжлэл ямар ч үндэслэлгүй зүйл. 

Түр хугацаанд Өргөө амаржих газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг томилоод байна.

Харин Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хүнийг "Өргөө" амаржих газрын Дэд даргаар томилсон асуудлыг ЭМЯ-аас шалгаж байгаа. Уг цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан дэд захирал хийж байгаа гэх хүн нь Ж.Энхцэцэг даргын үед томилогдсон байна лээ. Томилгооны шат дамжлагыг ЭМЯ-наас шалгаж байна. Удахгүй мэдээлэл өгнө.

Эмнэлгийн үйлчилгээ авахаар очсон иргэнээс мөнгө өвдөг асуудлыг таслан зогсоосон нь эмнэлгийн даргын хийх л ёстой ажил байсан.." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641390
2 эможи

Зочин
2022-10-16 19:43
тэтгэвэрт гарсан хүнийг төрд бүү ажилуул. хувийн бизнесээ л чадвал хийнээд явж байг
Дорж
2022-10-16 09:57
Маш бүдүүлэг цагдаа гэхээр хүн дарамтлах ёстой юм уу энхцэцэг нь бас яг адилхан харах царайны ааш муут бна лээ
Зочин
2022-10-15 13:58
Олон жил цагдаа хийсэн хүн тэр зангаа л гаргана шүү дээ эмнэлэг бол их дутагдалтай шудрага биш юм зөндөө байсан ч уян хатан байхгүй бол командаар цэрэг аргаар ариа болохгүй байх л даа
Зочин
2022-10-15 11:18
Цэрэг цагдаагаас тэтгэвэрт гарсан хүмүүс хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоох насны хазаари хүрээгүй байдөг мангаруудаа!!! Өөгсдийн цүнх баоьж ул долоогч нараа шахах аргаасаа сал!! Халсан сайд, шалгасан улсуудаа зайлуулж халагдсан хүнээ нахд албан тушаалдаа томилохоор хөрагдаж сонсогдож байна шүү мангарууд минь
irgen
2022-10-14 22:58
Hamgiin gol n ulsiin ajil unagaaj.huviin naiziin.nutgiin gedeg tomilgoo hiideg turiin 3 hun buruutai.Tsagdaag tureh emnelgiin dargaar.poto zuragching Saidaar.geodiz gazriin huniig UBTZiin dargaar arai chde.Meregjiliin gants ug medehgui humuus zuvhen tanil tal.Ene udaahiin turiin erh barij bga humuusiin aldaa zavhral uond ch hurgej medne shuu
Баяр
2022-10-14 19:29
Наад муухай цагдаагаа хурдан хөөж явуул
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up