Ш.Алтанцэцэг: Говьсүмбэр аймгийн хэмжээнд эрт илрүүлэг, шинжилгээнд  2,500 хүн хамрагдаад байна Ш.Алтанцэцэг: Говьсүмбэр аймгийн хэмжээнд эрт илрүүлэг, шинжилгээнд 2,500 хүн хамрагдаад байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Алтанцэцэг: Говьсүмбэр аймгийн хэмжээнд эрт илрүүлэг, шинжилгээнд 2,500 хүн хамрагдаад байна

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч Б.Анхбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Алтанцэцэг “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг ажлын хэсгээс эрчимжүүлэх төлөвлөгөөг нэмэлтээр боловсруулан  ажиллаж байна. Энэ хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нарийн судалгаа гаргаж, үүний дагуу  товлолт насны багцаар нь  иргэдийн нэрээр дуудаж үзлэгт оруулж байна.  Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгт  2,500 хүн хамрагдсан байгаа. Харин 0-17 насны хүүхдийн үзлэгийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай явагдаж байна.”гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641286
0 эможи

keyboard_arrow_up