Б.Анужин: 6-17 насны хүүхдэд бол сэтгэц, зан төрхийн өөрчлөлтийн асуумж болон сүрьеэгийн эрсдлийн үнэлгээг нэмэлтээр хийж байна Б.Анужин: 6-17 насны хүүхдэд бол сэтгэц, зан төрхийн өөрчлөлтийн асуумж болон сүрьеэгийн эрсдлийн үнэлгээг нэмэлтээр хийж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Анужин: 6-17 насны хүүхдэд бол сэтгэц, зан төрхийн өөрчлөлтийн асуумж болон сүрьеэгийн эрсдлийн үнэлгээг нэмэлтээр хийж байна

2022 оны 7 сарын 04

Arslan.mn

Энэ тавдугаар сарын 1-нээс иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс даяар эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг эхэлсэн билээ. Бүтэн жилийн турш зохион байгуулах энэ ажлыг эхлүүлээд дөнгөж 10 хонож байхад үр дүн гарч байгаа юм. Хүүхдэд ямар шинжилгээ, оношилгоо хийж байгаа талаар тус өрхийн эмнэлгийн Их эмч Б.Анужингаас тодрууллаа.

-Сайн байна уу. Урьдчилан сэргийлэх үзлэг эхлээд 10 хоносон байна. Энэ хугацаанд танай өрхийн эмнэлэгт хичнээн хүүхэд шинжилгээнд хамрагдсан байна вэ?

-Тавдугаар сарын 1-нд эрт илрүүлгийн шинжилгээ, оношилгоо эхэлснээс хойш 30 орчим хүүхэд хамрагдсан байна. Бид өнөөдрөөс эхлэн цэцэрлэг, сургуулиудаар очиж, үзлэг хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Сурагчдын зуны амралт эхлэхээс өмнө хүүхдүүдийг үзэхийг хичээж байгаа юм. 

Ээж, аавуудад анхааруулж хэлэхэд, хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байна. Тиймээс хүүхдийнхээ шүдэнд анхаарч, чихэр агуулсан бүтээгдэхүүн бага өгөх хэрэгтэй. 

-Урьдчилан сэргийлэх хүүхдийн үзлэг нь өндөр, жин үзэхээс хэтрэхгүй байна гэж эцэг, эхчүүд шүүмжилж байна. 0-17 насны хүүхдэд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-0-17 насны хүүхдүүдийн хувьд бол хоёр багц бий. 0-5 болон 6-17 нас гэж ангилсан байгаа. Үүнд тухайн хүүхдийн эрүүл мэндийн ерөнхий үзлэг, амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, сонсгол, хараа, биеийн жингийн индекс, тухайн хүүхэд насандаа тохирсон бие галбиртай байгаа эсэх зэрэг багтсан. 6-17 насны хүүхдэд бол сэтгэц, зан төрхийн өөрчлөлтийн асуумж болон сүрьеэгийн эрсдлийн үнэлгээг нэмэлтээр хийж байна.

Эцэг, эхчүүд хүүхдүүдээс шинжилгээ авахгүй байна гэж шүүмжилж байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ нь эрт илрүүлэг учраас шинжилгээ төлөвлөөгүй.

0-17 насны хүүхдийн үзлэгт улсаас ямар ч мөнгө төлөвлөөгүй учраас шинжилгээ авахгүй гэсэн үг.

Мөн компьютер томографын үзлэг нь хүүхдийн эрүүл мэндэд хортой учраас хүүхэд бүрт хийх шаардлагагүй.

Эрт илрүүлгийн хүрээнд хийж байгаа эрүүл мэндийн ерөнхий үзлэгээр тухайн хүүхдэд ямар нэгэн эмгэг илэрсэн бол цааш лавлагаа шатлалын эмнэлэг рүү шилжүүлээд шаардлагатай тохиолдолд шат дараатай арга хэмжээг авна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641280
0 эможи

эрт илрүүлэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up