ЭМЯ: Улс орон даяар цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай Хүчилтөрөгчийн бэсрэг ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЛОО ЭМЯ: Улс орон даяар цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай Хүчилтөрөгчийн бэсрэг ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЛОО
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Улс орон даяар цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай Хүчилтөрөгчийн бэсрэг ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЛОО

2022 оны 10 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны 15.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар улс орон даяар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд гурвалсан системт буюу хүчилтөрөгч, агаар, вакумыг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай Герман улсын АДЕКОМ брэндийн бүрэн автомат, ухаалаг систем бүхий 26 ширхэг “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр”-ийг байгууллаа.

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай.

Мөн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, дотор, мэс засал, халдварт, хүүхдийн тасгуудад ханын системээр хүчилтөрөгчтэй холбогдож, амьсгалын эмгэгтэй иргэд өрөөнөөсөө хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болсон байна. Өмнө нь орон нутгийн эрүүл мэндийн төв, сумдын эмнэлгүүд Улаанбаатар хотоос баллонтой хүчилтөрөгчийг зөөвөрлөж авдаг байсан бол тус хөрөнгө оруулалт хийгдсэнээр аймгийн нэгдсэн эмнэлгүүд жилд 50-100 гаруй сая төгрөг хэмнэнэ.

Үйлдвэрт ажиллах инженер, техникчийг нийлүүлэгч компаниуд ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах ажлыг хийсэн ба хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтайг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641251
0 эможи

ИРГЭН
2022-10-10 16:50
ИЙМ ЮМЫГ ИХ ЮМ ХИЙЧИХСЭН ГЭЖ ПОПРХОО БОЛЬ ТЭГХҮҮ, НААДАХ ЧИНЬ ГАДААДАД НЭГ ЖИЖИГ СУУРИНД БАЙДАГ Л ЭД ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛААГҮЙГЭЭР НЬ ДОРОМЖЛООД БН УУ
keyboard_arrow_up