ЭМЯ: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог сумдад ХИЙЖ БАЙНА ЭМЯ: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог сумдад ХИЙЖ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог сумдад ХИЙЖ БАЙНА

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2.5-д “Иргэн бүрийг 2 жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ оношилгооны цар хүрээг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилгоор үзлэг, оношилгоог хөдөө орон нутгуудад хийж байна.
Энэ удаад Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Булган аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан 10 эмчийн бүрэлдэхүүнтэй баг аймгийн Баяннуур, Дашинчилэн сумуудад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгоог хийж байна.



Урьдчилан сэргийлэх, оношилгоо, үзлэгт өнөөдрийн байдлаар 250 орчим иргэн хамрагдсан бөгөөд эдгээр иргэдийн 98 нь рентгенд харуулж, 70 иргэн ЭХО үзлэгт, 44 иргэн  эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж, үзлэг оношилгоо, шинжилгээг хийлгэжээ.
Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдээс умайн хоргүй хавдартай зургаан тохиолдол, өндгөвчний уйланхайтай долоон тохиолдол, давсаг, үтрээний унжилттай 10, бамбай булчирхайн зангилаатай 12, цөсний чулуутай долоон тохиолдол, элэгний хавдартай хоёр тохиолдол, зүрхний цусан хангамжийн дутагдалтай хоёр тохиолдлыг илрүүлж, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ авах зөвлөмжийг өгч ажиллалаа.
Энэ удаагийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээ оношилгоо нь эх барих, нярай, хүүхдийн тусламж, үйлчилгээг давхар үзүүлж байгаагаараа онцлог бөгөөд өчигдөр Баяннуур суманд 37 настай төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн эхэд эх барих, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлж 20 цаг 26 минутанд 3600 гр жинтэй хүү төрж, эх хүүхдийн биеийн байдал хэвийн байна.



Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь энэ оны тав дугаар сарын 1-ний өдөр “Эрүүл  мэндийг дэмжих төв”-ийг шинээр байгуулж, 12 кабинетаар рентген, хэвлий, хөх, бамбайн хэт авиа, эмэгтэйчүүд ба лабораторийн оношилгоо зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ, оношилгоог БЗД-ийн иргэдэд үзүүлж байгаа.







Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641187
0 эможи

keyboard_arrow_up